2017-2021 онд НҮБ-аас Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталжээ
Нью-Йорк хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийг баталжээ.
Тодруулбал, 2017-2021 оны хөтөлбөрт өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжиж, эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийг чадавхижуулах чиглэлүүд тусгагджээ. Эдгээр нь манай улсын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилтуудтай бүрэн нийцэж байгаа юм байна.
Мөн энэхүү гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлсэн банай. Тэрээр НҮБ-ын Хүн амын сангийн Монголд хэрэгжүүлсэн өмнөх таван хөтөлбөр нь манай улсын эмэгтэйчүүд, охид, хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, эрхийг хамгаалах болон хүн амын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолжээ.
eagle.mn
URL: