Энэ оныг дуустал нийслэл рүү мал тээвэрлэхгүй

df629b121cc1af4originalДорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гарч, хэрлэн сумын 2-р багийн малчин Э-ийн 27 толгой малыг устгалд оруулжээ.

Боом өвчиний голомт дээр холбогдох албанаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, халдваргүйжүүлэлт хийсэн нь 41.9 хувьтай байгаа аж. Тодорхойгүй хугацаагаар Дорнод аймгийн төв рүү орж, гарах цэгүүд дээр хөл хорио тогтоож, мал болон мах оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Мөн орон нутагт малын халдварт шүлхий, боом өвчин гарч буйтай холбогдуулан энэ оныг дуустал Нийслэл хот руу амьд мал тээвэрлэхийг хориглосон байна.

Г.Эрдэнэзул /FACT.MN/

 


URL:

Сэтгэгдэл бичих