Эрэгтэй болон эмэгтэй цамцны товч яагаад өөр өөр талдаа байдаг вэ?

5250Эрэгтэй хүний цамцны товч баруун талдаа, эмэгтэй хүнийх зүүн талдаа байдгийг та мэднэ. Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгааг бас нэгэн байдлаар харуулах гэсэн дизайнеруудын л хийж байгаа ажил гэж бодож байна уу? Энэхүү жижигхэн нууцыг та бүхэнд дэлгэж байна.

Энэ ялгаа 13-р зуунд буюу товч гарах тэр үеэс эхэлсэн байна. Зөвхөн баян эмэгтэйчүүд л товчтой хувцас авдаг байжээ. Баян эмэгтэй учраас хувцсыг нь өмсгөж өгдөг шивэгчинтэй. Тийм учраас эмэгтэйчүүдийн цамцны товч зүүн талдаа байдаг: шивэгчин товчийг нь товчлохын тулд шүү дээ (ихэнхи хүмүүс баруун гартнууд гэж үзвэл). Тэр үеийн эрчүүд өөрсдөө хувцсаа өмсдөг байсан тул товч нь баруун талдаа үлджээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих