Агаарын бохирдол альцгеймерын өвчинд хүргэж байна

fc38cc029de7a28b9a55c37a23eb01e2Хорт бодисоор дүүрсэн агаар хүний тархинд альцгеймерын синдром буюу мартамхай болох, ой санамж үгүйрэх өвчлөлд хүргэдэг болохыг шинэ хийгдсэн судалгаа баталлаа. Судалгаанд оролцсон 37 донор тархины эдээс тоосонцрын дээж авч лабораторын нарийн шинжилгээнд хамруулах үед хорт агаар тархинд ормогцоо маш олон өвчний эрсдлийг нэмэгдүүлдэгийг олж тогтоожээ.

Утаа, хорт бодис тархины магнетит хэсгүүдийг хамгийн ихээр гэмтээдэг ба ингэснээр альцгеймерын өвчлөл хурдацтай явагддаг аж.
Альцгеймерын синдромд хүргэхэд хорт бодис, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч үүнээс ч илүү хүнд өвчин буюу тархины хорт хавдар тусах магадлал түүнээс хоёр дахин илүү  байдаг аж.

“Альцгеймерын синдром нь сэтгэл санааны цочрол болон тархины хүчтэй доргилт, цохилтоос үүдэж бий болдог ч агаарын бохирдол бас нэгэн шалтгаан болдогийг олж тогтоосон нь маш шинэлэг нээлт” гэж Ланкастерын Их сургуулийн професор Барбара Махер өгүүлэв.

“Бид хэдэн сарын турш донор тархийг олон аргаар хордуулж үзсэн. Хүмүүс стресс уур бухимдал, сэтгэл зүйн хямралаас болж тархиа маш ихээр гэмтээдэг тухай анагаах ухаан нотолж байсантай адил их хотын хорт утаа, бохирдсон агаар ч түүнээс дутахгүй сөрөг нөлөөтэйг бид мэдэж авлаа” хэмээн тэрбээр онцолжээ.

Орчин цагт агаарын бохирдол ХДХВ/Дох өвчнөөс ч илүү олон хүний аминд хүрэх болсон талаар эрдэмтэд ээлжлэн дүгнэлт хийсээр байна. Жишээлбэл, уушиг, зүрх, цусны хорт хавдруудын шалтгааны тодорхой хэмжээг агаарын бохирдол эзэлсээр байгаа.

Судалгаа улам бүр гүнзгийрсээр, агаарын бохирдол тархинд илүү цочмог нөлөөлдөг болох нь аюул дагуулж эхэллээ. Хорт утаанд олон жил амьдрах нь тархинд сэтгэцийн өвчлөл хүртэл гаж нөлөө үзүүлэх боломжтойг судалгааны үр дүн харуулсан. Энэ дотор альцгеймер, түүний дотор тархины хатангаршил, нүд, чих, хамар хоолойн хавдрын эхлэл үеийн шалтгаан болж байгаа нь агаарын бохирдлын хамгийн ноцтой үр дагавар ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих