НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосыг зэмлэн буруушаалаа

147321008257cf66e20a9c4НҮБ. /BBC/. Даваа гарагт пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгосыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ эрс зэмлэн буруушаалаа.

НҮБ-ын АЗ-ийн гишүүн улсууд Умард Солонгосын эсрэг хариу арга хэмжээ авах асуудлаар мягмар гарагт нэг цаг орчим хуралдсаны эцэст тус улсыг зэмлэн буруушаасан мэдэгдлийг санал нэгтэйгээр баталжээ. Умард Солонгос даваа гарагт гурван баллистик пуужин харвасан юм.

АЗ-ийн мэдэгдэлд “Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх”-ийг НҮБ-ын гишүүн бүх улсад уриалжээ.

Тус зөвлөл өнгөрсөн сарын 27-нд Умард Солонгосыг зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргаж байсан билээ.

АЗ-ийн яаралтай хуралдааныг даргалсан НҮБ-д суугаа Шинэ Зеландын байнгын төлөөлөгч Герард ван Бохемен дээрх мэдэгдлийг танилцуулсан байна.

Тэрбээр хэлэхдээ “НҮБ-ын АЗ-ийн шаардлагыг үл тоомсорлон Умард Солонгос пуужингууд харвасанд түгшиж байна” гэжээ.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих