Хорих 419-р ангиас нэг хоригдол оргожээ

147313763257ce4be037282Энэ сарын 5-нд буюу өчигдар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 419-р ангиас нэг хоригдол оргожээ.

Тодруулбал, тус хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчлагдах үеэрээ оргосон байна. Одоогоор оргосон хүмүүжигчийг хараахан олоогүй байгаа бөгөөд холбогдох хуулийн байгууллагууд эрэн сурвалжилж эхэлжээ.

Тус хорих ангиас өмнө нь хүмүүжигч оргосон тохиолдол гарч байгаагүй аж.


URL:

Сэтгэгдэл бичих