Нөхөн сэргээлт нэрээр хууран мэхлэгчдийг шалгаж байна
ЦЕГ-ын ХМТ-д Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сум, Бугант тосгоны нутагт нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын дүнг мэдээлэв.
Дээрх сумдын нутатг нөхөн сэргээлт гэдэг нэрийн дор ашигт малтмал олборлосон зөрчил хэд хэд гарсан байна. Иргэн С гэгч захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт олборлолт явуулж, 95 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн иргэн Б Ерөө сумын Могойн гол гэх газарт хууль бус аргаар олборлолт явуулж, байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг үйлдэлд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн иргэн Б Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож, 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоож Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Иргэн Б, Г, Б нарт холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг ч дахин нягтлан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг тус тус өглөө.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: