Баталгаагүй эм

Энэ хором. Тоо томшгүй, тааварлаж баршгүй, залхмаар уйтгартай, за римдаа сайхан үйл явдлыг хэлхэн цаг хугацаа хором хормоор алгуурхан урссаар. Хором гэж юу ч билээ.

Түргэн уншлагын дээд амжилтаар бол 150 үг тод дуудаж амжина. Гэсэн хэрнээ хэчнээн хичээвч ганц үг ганхийж ч үл амждаг хормууд бас бий. Нүдээ аньж, чихээ бөглөн, чимээгүй хэвтэхэд хэнд ч үл анзаарагдах нь шал дэмий санагдах. Ганц хором. Гэхдээ.

Яг одоог эзэгнэгч-энэ хором. Өнгөрсөн, одоо, ирээдүйн хэлхээс хэрнээ өчүүхэн хором. Хүн төрөлхтний мөнхийн эрэл-аз жаргал, хайр дурлал гэвэл. Аз жаргал гэж юу юм бэ?

Тэр аз жаргал чинь аз жаргалтай өнгөрүүлсэн хормоо мэдэрч байгаа л хэрэг юм гэнэ лээ. Тэгэхээр хором гэдэг агуу хэмжүүр биш юм уу. Агуу атлаа өчүүхэн. Зууралдаж хоргоомоор. Заримдаа үзэн ядаж нулиммаар. Зуухан дээр тавьсан данханд цай даргиж л байдаг. Ийм хормыг өглөө, өдөр, үдэш гээд амьдралын эгэл үеүдэд харж болно. Цайлах гэж хүлээсэн хүмүүс удаах хоромд ширээгээ тойрно. Үүнээс ч жирийн үзэгдлүүд зөндөө бий. Дээвэр дээгүүр муур гүйж л байдаг. Түүний араас ярдаг нохой хуцна л биз. Мэдээжийн зүйл. Эгэл хормуудаас эгэлгүй баян амьдрал орших.

Баян л гэж ярьдгаас биш үнэндээ хов хоосон ч байж магадгүй. Хэдийд нь жар гах, хаахна нь зовохоо үл мэдэх хормуудын эргүүлэгт хүн оршиж байна. Галт тэрэг дохиогоо хангинуулж, хаашаа ч юм зорьж байгаа. Тэр хоромд хэний аав хүүгээ тэврэн одож байгааг хэн мэдлээ. Дараагийн зогсоолд хүүгийн эцгийг үл таних бүсгүй тосож л байг. Ийм л хоосон амьдрал. Хором хормоос хамааралтай цаг хугацааны орон зайд хорвоогийн явдлууд агшин алдалгүй үргэлжилсээр байхад юу ч болж мэднэ. Долоон жилийн өмнө хайртаасаа хагацсан гэл үү. Үхсэн юм шиг царцуу хормуудыг туулж гарсан гэдэгтээ чи энэ хоромд итгэлтэй байгаа. Хэрэв хормын дараа долоон жилийн тэртээх хүн хүрээд ирвэл яахыг чинь харахаар тэсгэл алдан байдаг хэрэгт дуртай хормыг харин чи ялж чадах уу. Хоромхон зуурт юу ч болж болно.

Эмнэлэгт, эсвэл гудамжинд үхэх, эс бөгөөс амьд үлдэхийг шийддэг албин хормууд улиглан өнгөрч л байгаа. Танилаас утасны дуудлага ирж тааламжтай мэдээ дуулгаж болно. Танихгүй нэгэнтэй учирч болно. Тэр учрал аз жаргалтай ганц хормыг өгчихөөд хариуд нь зовлонт он жилүүдийг бэлэглэж ч мэднэ. Бүр тааварлаагүй сайхан зүйл ч угтаж болно. Хормыг хоромхон юм гэж чамлалгүй ар гам жин хүлцвээс учрал бүхэн аз жаргал бол дог ажээ. Арчаагүй богинохон хоромд хэм жээгүй ихээр жаргахын төлөө тэвчих нь утга төгөлдөр. Хором хормоор жаргана гэдэг эгнэгт ууч байж тэвчихийн нэр бус уу. Нэг нь уул лугаа сууж, нөгөө нь ус урсах шиг хором, жаргал хоёр нөгчдөг аж.

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих