Баталгаагүй эм, аюултай орчинд үр хөндүүлснээр хүүхэд тээх боломжгүй болж байна
Өнөөдөр манай улсад ЭНЭШТ, 1,2,3-р амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн төрөх тасгаас гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмэгтэйчүүдийн 13 эмнэлэг үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй юм байна. Харин үүнээс гадна үр зулбуулдаг гэх эмийг хууль бусаар хямд өртөгөөр оруулж ирэн худалдаалж байгаагаас үүдэн охид эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч хүүхэд тээх боломжгүй болж байгааг албаныхан хэлж байна. Манай улсын таван эмэгтэй тутмын нэг нь үр хөндүүлсэн байдаг бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийн 6,2 хувь нь 20 хүртэлх насны, 25,1 хувь нь 35-аас дээш насны эмэгтэйчүүд байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн нийт үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 46 хувь нь анх үр хөндөлт хийлгэсэн, 16 хувь нь оюутнууд байсан бол 54 хувь нь давтан үр хөндөлт хийлгэсэн гэж эрүүл мэндийн салбарыхан онцолж байна.
24tsag
URL: