Самсунг компанийн “Galaxy Note 7″ гар утасны баттерей дэлбэрчээ
Солонгосын Самсунг корпораци саяхан шинээр үйлдвэрлэсэн “Самсунг Галакси Ноте7″ утсаа худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Тухайн утсаа буцаан татаж магадгүй байгаагаа Ёнхад агентлаг мэдээллээ. Учир нь тухайн утасны баттерей дэлбэрсэн гомдол хэд хэд ирсэн байна. Уг утасны хэрэглэгчдийг татах гол зүйл нь зайгаа удаан хадгалдаг чанар нь байсан байна. Гэсэн хэдий ч энэ гомдолоос болж борлуулалтанд гаргасан утаснуудаа буцаан татаж магадгүй болоод байгаа юм байна.
Б.Гэрэл
Үндэстэн агентлаг
www.Undesten.mn
URL: