ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ДЭЭРМИЙН ХАЛДЛАГЫГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

3БНӨСУ-д “UNMISS” буюу Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын сайтад мэдээлснээр, дэд ахлагч Б.Баярсайхан “Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч, хүүхэдтэйгээ хамт явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан. Үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж, бутан дотроос хоёр удаа гал нээсэн. Манай улсын энхийг сахиулагчид энэ үед тухайн замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа бидэнд талархсанаа илэрхийлэн баяр хүргэж байлаа” хэмээн ярьжээ.

olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих