Путин: ОХУ газар нутгаараа наймаа хийхгүй

191851-02092016-1472799428-1551073216-abeЯпоны тал газар нутгийн маргаантай байгаа Курилын арлуудыг талаар ОХУ газар нутгаараа наймаа хийхгүй хэмээн тус улсын төрийн тэргүүн Владимир Путин Bloomberg телевизэд өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.

Гэхдээ газар нутгийн маргааны асуудлаар Японы нөхдүүдтэйгээ харилцан зөвшилцөлд хүрэхийг хүсч буйгаа мөн хэлсэн байна.

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлсэн юм. Тус эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ганцаарчилсан уулзалт хийнэ.

Хоёр орны төрийн тэргүүний уулзалтаар газар нутгийн маргаантай арлуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй юм.

Эх сурвалж: ТАСС


URL:

Сэтгэгдэл бичих