ЗУРГААН НАСТНУУДЫН ААВ ЭЭЖИД…

2512

Хүүхэд маань сурагч боллоо гээд залуухан аав ээж нар бүгд бөөн баяр. Хүүхэд сургуульд орохоор сэтгэл хөдлөөд л сайхан. За тэгээд хэд хоногоос хэрэг бишдэнэ.

Эхлээд үзэг балны хэрүүлээс эхэлнэ. Наад нөхдүүд чинь бал дэвтэр харандаагаа идчихсэн юм уу гэлтэй юу ч үгүй хаяж гээнэ. Зарим нь нууна. Тиймээс гэртээ запас бал, харандаа, дэвтэр байнга байлга.Алга болгочихсон гэхээр нь гаргаж ирээд бай. Хаячихсан гэхээр нь загнаад нэмэргүй. Тэртээ тэргүй олж ирэхгүй. Сүүлдээ хаяхаа больчихно.

За хэд хоногоос цэвэр бичих, дэвтэр дээрээ хоол унд, шүлс, нус нулимсаа унагахгүй байх том хэрүүл эхэлнэ. Халтар дэвтэр бол угаасаа тэдний бэлэг тэмдэг. Завааруулсан яг тэр хуудсыг нь тасалж аваад голынх нь хуудсыг нэмээд бай. Тэгэхгүй бол дандаа шинэ дэвтэр гаргаж өгөөд бохирдуулсан бүх зүйлийг нь дахиж хуулуулна гэж зүүдлээд ч бүтэхгүй.

Ширээгээ дэрлэж унтаад унтлаа гэхээр уйлаад арай гэж бичиж суртал унших гэдэг том дайн эхэлнэ. Энэ дайнд тэвчээртэй нь л ялна даа. Цагаан толгой. 1-р ангийн унших бичиг уншиж дуустал дайн үргэлжилж нус, нулимс болно.

Үүний хажуугаар бодлого гэж бас нэг хэрүүл бий. Гар хөлийн хуруугаа бүгдийг нь хооронд нь нэмж хасаад сурчихвал чи архаг сурагчтай боллоо л гэсэн үг шүү дээ…

Эх сурвалжийн линк: https://www.facebook.com/tsoojchuluuntsetseg.bayanmunkh/posts/876897905775562

Tsoojchuluuntsetseg Bayanmunkh

URL:

Сэтгэгдэл бичих