МОНГОЛБАНК 49.8 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАН АВЛАА

2490

Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

Спот арилжаа: Банкууд 2186.00-2223.00 төгрөгийн ханшаар 49.8 сая ам.доллар худалдах, 323.10 төгрөгийн ханшаар 0.5 сая юань худалдан авах, 330.00-331.00 төгрөгийн ханшаар 8.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2223.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 49.8 сая ам.долларыг худалдан авлаа.

Своп, форвард арилжаа: Банкууд 38.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 20.3 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100  хувь биелүүллээ.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих