Байгуулсан ардчиллаа хүүдээ “арилгагч”

olloo_mn_1462850577_Untitled-1 copyТуг хатгах амархан. Хатгасан тугаа өндөрт өргөж явах шиг хэцүү зүйл үгүй ажээ… Сүүлийн үед “Морин дэл дээр дэлхийг эзлэх амархан. Харин мориноос буугаад улс гараа засан төвхнүүлэх амаргүй” гэсэн Чингис хааны үгийг орчин цагт жишээлэн хэрэглэх нь олон болсон. Иймийн учир Монгол Улсын баатар, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Эрдэнийн Бат-Үүл баатрын тухай дүгнэлт нийтлэлд дээрх үгийг ийн хувирган ашигласан нь учиртай.

Хүний амьдралын туулан өнгөрүүлж буй 26 жил гэдэг мөн чанартайгаа эвлэрч нэг, зугтаж нэг туулах тийм л цаг хугацаа. Оноог нь үнэлэхийн зэрэгцээ, алдааг нь ухаж ойлгох гэсэн үйлдэл бүхэн бусдад сургамж болон бууна гэвэл С.Бат-Үүл гэдэг хувь хүний намтар яалт ч үгүй сургаал юм.

Тэрбээр 1988 онд “Шинэ үе” нууц бүлгэмийг байгуулж, ухуулга хуудас хэвлүүлэн тарааж явсан үеэсээ эхлэн Монголын ардчиллын бэлгэ тэмдэг, нүүр царай болж яваа. Ардчилсан хувьсгалын анхны жагсаал, цуглааныг зохион байгуулж, 1990 онд Монголын Ардчилсан намын дарга ч болж байсан. Уул хүнийг нь хүндлэхгүй юм гэхэд үүх түүхийг нь хүндэтгэн өргөхгүй байхын аргагүй. Гагцхүү яг өнөөдрийн нөхцөл байдал хийгээд ардчиллын жимд алдаа гаргасныг нь бодвол хатуу үгээр зэм өгөхөөс өөр аргагүй. Учир нь, тэрбээр өөрийн байгуулсан ардчиллаа төрсөн хүүгийнхээ бизнесийн золионд тавиад туучихлаа.

Уг нь ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хуралдаан дээр тэрбээр “Ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй. Ардчилалд хувийнхаа ашиг сонирхлыг урдаа барьсан, хувийнхаа ашиг сонирхлын төлөө явсан тэр улстөрчид л гай болдог. Хувийнхаа ашиг сонирхлын цаад руу тэд л бусдыг уруу татдаг… Хувийнхаа ашиг сонирхлын төлөө явж байгаа улстөрчид лам санваартан хэрнээ нүгэл үйлдэж байгаатай яг адилхан. Улстөрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой” гэж хэлсэн. Харамсалтай нь, энэ үгийнхээ цаана төрсөн хүү болох Б.Чулуудайн хувийн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлт рүү оруулах шийдвэрт хориг тавиагүй. Хүүхдийнхээ оффшор бүсэд нээсэн дансьн мэдээгүй гэж “мэлзсэн”. “Мэлзсэн” гэдэг үгийг хаалтанд хийхийн учир өөрийнх нь үг үнэн гэж эцсийн удаа ч болов хүндэлснийх. Харин түүнийг буруутгах шалтгаан нь монгол төрийг удирдаж буй лидер улстөрчийн өөрийнх нь хийгээд гэр бүлийнх нь үйлдэл шударга, үг нь үнэн байх ёстой гэдэг зарчимд итгэснийх. Хэрэв тэр өөрийгөө жинхэнэ утгаар нь ардчилпын бэлгэ тэмдэг гэдэгт итгэдэг, хүндэтгэлтэй ханддаг байсан бол гэр бүлээ энэ эргэлзээтэй түүхээс хамгаалах ёстой байсан. “Миний хүүхэд бизнес эрхэлж болохгүй юу” гэдэг үгийг Улаанбаатар хотын төсвийг захиран зарцуулах эрхтэй, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэх ёстой, хөрөнгө оруулалтыг нь зөв байхад хяналт тавих ёстой том үүргээсээ гадагш нь холдуулж хэлэх ёсгүй байсан. Харамсалтай нь, тэр хэлсэн. Бас өмөөрсөн.

Японы бизнес эрхлэгчдийн дунд нэг үг байдаг. “Бизнес гурав дахь үе дээрээ сөхрөх аюултай. Учир нь, энэ үеийнхэн агуу бүхнийг бүтээхийн төлөө яаж зовж, зүтгэснийг мэддэггүй юм гэж”. Хэдийгээр энэ нь бизнесмэнүүдийн хүрээнд яригдцаг ч Э.Бат-Үүл эрхэм өөрийнхөө төрсөн хүүгийн эрх ашигг Нийслэлийн Ардчилсан намыг бялуу болгон шидчихсэн. Өөрийн тэмцэж байгуулсан ардчиллаа үнэ цэнэгүй болгосон. Өөрийг нь хүндэтгэдэг ард түмнээ гутаан доромжилсон. Ахархан зүйлийн төлөө тэр алдаа хийсэн.

Харин Нийслэлийн Ардчилсан намын ялагдлын алдааг “Гэхдээ тов тодорхой нэг зүйл байна. Энэ нь МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. МАН-ын “бор халзан хонь” байсан ч сонгогдохоор ийм л сонгууль боллоо. Тайван замаар засаглалын шинэчлэл, шилжилт хийж болдог юм байна. Ард түмэн сонголтоо хийлээ” гэж хэлсэн үгэнд үлдээсэн. Харамсалтай нь, нийслэлийн иргэдийн нүдэнд Нийслэлийн Ардчилсан намын өрнүүлсэн бүтээн байгуулалтын сайн сайхан бүхнээс илүү хүүгийнх нь алдаа том томруун туссаныг ойлгосонгүй. Магадгүй ойлгохыг ч хүсээгүй байх. Яг л эрх мэдлийн ааг омгонд нүд нь тагларч, чих нь бөглөрсөн эрх танхи ардчилагч шиг. Зангараг, зиндаа хаа байна, түүний. Тэр дундаа намынхан нь өөрсдөө нийслэлд ялагдсан шалтгаанаа “Нийслэлийн Ардын намын сайнд бус даргын хүүхдийн балгаар” гэж харамсаад байхад шүү.

Ийм нөхцөл байдал үүсгэнийхээ бурууг өнөөдрийг хүртэл хүлээж, намынхаа нөхдөөс уучлал гуйгаагүй атлаа дахиад л нэг гайхмаар үг хэлсэн. Гэхдээ Нийслэлийн Ардын намынханд. “Та нарыг жаахан хүүхэд байхад, зарим нэг чинь төрөөгүй байхад би ухуулах хуудас нааж явлаа. Өнөөдрийг хүртэл нийгмийн хамгийн төвөгтэй амьдрал улс төрийн гал, усан дунд явсаар ирсэн. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар өсч өндийсөн. Би тэрэнд огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ улс орныг аюул, хагарал сүйрлийн ирмэг рүү явж байхад зогсоож байсан тийм хүний нэг. Энэ туршлагаар та нарын хэн ч надтай илүүрхэхгүй. Үүнийг бардам хэлнэ. Энэ улс төр эвгүйтвэл юу болдгийг би сайн мэднэ. Би хэлье. Та нар пянг нь даахгүй шүү. Би дахиад хэлье. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах арга, нэр хүнд, туршлагыг гартаа атгасан хүмүүс гудамжинд гарчихсан байгаа шүү. Чи тэр үед юу болсныг мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй” гэж.

Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй атлаа өрөөлийн толгой дээрх өвсийг олж харах тийм зүйрлэл. Эрх танхи, эзэрхий түрэмгий хүүхдийнхээ балгаас болж намаа унагачихсан түүнд өнөөдөр гудамжинд гарч жагсах итгэл найдвар хэн өгөх юм бэ. Нийслэлчүүд үү, намынхан нь уу. Эргэлзээтэй асуулт. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид түүний төлөө саналаа өгөх үү. Улаанбаатар хотыг удирдуулахаас татгалзсан нийслэлчүүд түүнийг дэмжих үү. Өнгөрсөн дөрвөн жил Э.Бат-Үүлийнх байсан байж болно. Ирж буй он цаг харин биш. Яагаад гэвэл МАН-ын будагтай “бор халзан хонинд” ялагдах хүртлээ нэр хүнд тань уначихаж гэдгийг ойлго, Э.Бат-Үүл дарга аа. Байгуулсан ардчиллынхаа туг нь болж явсан нэгэн үеэ дурсаж, жаахан ч гэсэн нэр хүндээ хайрла. Эс бөгөөс улс төрийн хэнээрхэлтэйгээ зуузай холбон өтөлсөн өвгөн улстөрчдийн наль шалиг дурсамж төдийхнөөр үзэгдэхийг хэн байг гэх вэ.

Үрээ буруу хүмүүжүүлсэн аавын зовлонг уучилж болох ч ардчиллаар туг тахисан партизаны ялагдлыг өмгөөлөхөд хэцүү учраас тэр юм. Шалтгаан нь тун энгийн. Монголын ардчиллыг төрсөн үрээсээ хамгаалж чадаагүй болохоор тань.

 

 

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Зочин Огноо: 1 September 2016

Уншихаас уур дургүй хоёр хүргэсэн дэндүү шунал юм. Ийм байж яаж өөр хүмүүсийг шүүмжлээд олон долоон юм яриад байж чаддаг байна аа.

Нэр: Баагий Огноо: 1 September 2016

Отгонжаргал гэж юугаа элийрдэг мал вэ Чи коммунизм, коммунистууд гэж юу байдгийг мэдэхгүй л дээ. өнөөдөр бас коммунист ахнар чинь сонгуульд ялсан болохоор чи ийм юм эрээчиж биеэ үнэлж амьдарч яваа янхан биз

Нэр: Баагий Огноо: 1 September 2016

Отгонжаргал гэж юугаа элийрдэг мал вэ Чи коммунизм, коммунистууд гэж юу байдгийг мэдэхгүй л дээ. өнөөдөр бас коммунист ахнар чинь сонгуульд ялсан болохоор чи ийм юм эрээчиж биеэ үнэлж амьдарч яваа янхан биз

Нэр: Баагий Огноо: 1 September 2016

Отгонжаргал гэж юугаа элийрдэг мал вэ Чи коммунизм, коммунистууд гэж юу байдгийг мэдэхгүй л дээ. өнөөдөр бас коммунист ахнар чинь сонгуульд ялсан болохоор чи ийм юм эрээчиж биеэ үнэлж амьдарч яваа янхан биз

Сэтгэгдэл бичих