Халуухан үнсэлт аминд нь хүрэв

6213597d7c58fe89greatГэрийнхэнтэйгээ хамт оройн хоолоо идэж байсан 17 настай мексик хөвүүн Хулио Гонсалес гэгч залуу гэнэт үхэтхийн унажээ. Мехико хотын түргэн тусламжийн эмч нар богино хугацаанд ирсэн ч амийг нь аварч чадаагүй байна.

Эмч нар түүнийг ор хөнжлийн халуухан явдлын улмаас амиа алдсан гэж үзжээ. Талийгаачийн хүзүүнд 24 настай эгчмэд амрагийнх нь үлдээсэн шимэн үнссэн “тэмдэг”-ийг хараад ийн дүгнэсэн байна. Шимэлтээс үүдсэн цус хуралт артерийн судасны хэвийн ажиллагааг алдагдуулсны улмаас тархинд цус харвалт өгсөн гэсэн шүүхийн шинжээчдийн дүгнэлт гарчээ.

Эмгэнэлт явдлын дараа гэр бүлийнх нь “халуухан” амрагийг хайсан ч олдоогүй байна.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих