Мөлхөж байгаа хүүхдээс мөнгө нэхдэг төртэй юм
Мөлхөж байгаа хүүхдээс мөнгө нэхдэг төртэй юм
Мөрөөдөж байгаа ирээдүйгээс өр ирдэг хуультай юм
Зовсон эмгэний тэтгэвэрийг золионд хаячихдаг чанартай юм
Зорьж олсон мэргэжлийг солионд өгчихдөг садантай юм
Талхны талыг татварт авчихдаг захирамжтай юм
Тамхины ишийг торгуульд тооцдог хяналттай юм
Цэцэрлэг барих мөнгөөр бөх,морио байлчихдаг аархуу юм
Цэцдийн үгийг мартсан цээж хөндий сайдуудтай юм
Үхсэн хүний нэрээр ч санал авчихдаг сонгуультай юм
Үнэн үг бүхнийг цаазаар авчихдаг зарлигтай юм
Хоер нүүртэй төрөхгүй бол хоосон хонох өдөр олон
Хоер хэтэвчтэй байхгүй бол өр нэхэх татаас олон
Сурагчаасаа доор ухаантай багш байна
Сурлагын дэвтрээсээ хямдхан сурагч ч байна
Улаан зангиатай далдагнасан нөхөд ч байна
Урвалтын уухайтай улс төрч ч байна
Эзнээсээ ухаантай үхэр ч байна
Эдэлсэнээсээ хямдхан эрдэмтэн ч байна
Дуулсан дуунаасаа ч утгаггүй дуучин ч байна
Дурсгасан бөгжнөөсөө ч үнэ цэнэгүй сэтгэл ч байна
Тэнгэрийн оддоос ч илүү энгэр дүүрэн тэмдэг ч байна
Тэмээний сүүдэрээс ч том тэвэр дүүрэн харанхуй ч байна
Олон малын амь тасалж төлбөрөө төлөөд
Олгой толгойтой буцах оюутан ч байна
Орц хонгилд хоноод гудамжинд амьдарсан ч
Орон нутагаа өмөөрсөн архичин ч байна
Сайдын морь л түрүүлдэг наадамтай юм
Сайхан хүүхэн л залардаг суудалтай юм
Энгийн иргэд шүд зууж амьдралд тэмцдэг жамтай юм
Элгэн саданаа харьд алдсан эх оронтой юм
Ургасан ургамал бүхэн уйлж ургадаг болж
Уран шиврээ бороо гомдож зүсэрдэг болж
Төрийн ордонд үнэний гэрэл аль эрт унтарч
Түмний дунд итгэлийн гал аль эрт бөхөж
Муу л хэлээд байвал уул болох шинжтэй
Муухайгаар бодоод байвал уур болох хилэнтэй
Магтаад ерөөе гэсэн ч мань мэтийн үг дутах
Манан дунд орших амьдрал минь…
В.Нэргүй
URL: