Жэй Ло-гийн экс амраг харамсав

ad8cfe27da066018great
Хэдхэн хоногийн өмнө 47 настай жүжигчин, дуучин Жэннифер Лопес өөрийн 29-тэй “нялх” амраг Каспер Смартаасаа салсан гэдгээ хэвлэлийнхэнд баталсан билээ. Харин нялх амраг нь үүнд итгэж чадахгүй, эгчмэд бүсгүйгээ тоглосон байх гэдэгт найдан түүнийгээ хүлээн суугаа гэнэ.

Нэгэн хүндтэй арга хэмжээнд хамт явалгүй “томорсныг” Жэй Ло уучилж чадаагүй аж. Хэмптонд Рон Перлманы зохион байгуулсан буяны үдэшлэгт Лопес цор ганцаараа морилжээ. Харин хөнгөмсөг Каспер Смарт найз нарынхаа хамтаар Лас-Вегас хотноо болсон Конор Макгрегор болон Нэйт Диас нарын тулааныг үзэхээр нисчээ.

Гэр бүлээс нь илүү үнэ цэнэтэй найз нөхөдтэйг нь ойлгосон Жэй Ло түүнд гэртээ ирээд хэрэггүйг ойлгуулсан байна.


URL:

Tags:

Нэр: bold Огноо: 1 September 2016

jilo gej saihan yanhan 1 bn aaaa kkkkk

Сэтгэгдэл бичих