Сексийн хувьд харшлах хүмүүс
Бар туулай жилтнүүд бич, тахиа жилтэнтэй энгэр зөрүүлбэл төмөр саа тусаж хамар муруйх, могой, морь жилтэй хүмүүс гахай, тахиа жилтэй энгэр зөрүүлбээс усан саа тусаж бөөр нь татаж болох, бич, тахиа жилтэй хүмүүс могой морь жилтэнтэй энгэр зөрүүлбэл гал саа тусаж хэл нь татах, гахай, хулгана жилтэй хүмүүс хонь, үхэр, луу, нохой жилтэнтэй энгэр зөрүүлбэл шороон саа тусаж гар тахийх, хонь, нохой, үхэр, луу жилтэй хүмүүс бар, туулай жилтэнтэй энгэр зөрүүлбээс модон саа тусаж нүд гэмтэх аюул магад бий гэж “тусалсан бурханы сударт” айлджээ.
Буд (Лхагва), Ангараг (Мягмар), Бархасвадь (Пүрэв), Санчир (Бямба)
Суурин амьдралын нүд эрээлжлэм хурдтай алха нийлүүлэн амьдрал зохиож яваа өнөөгийн бидэнд өдрийн сайныг өнжин хүлээх нь хүндрэлтэй боловч эцсийн эцэст эрүүл мэндээ эрхэмд үзэх нь зүйтэй боловуу.
Нөгөө талаар тохиолдлын хавьталд орлоо гэхэд хослон жаргагчаа ямар жилтэй хүн б э гэдгийг анхаарч нэг үзээрэй. Үүнээс гадна эрүүл чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд зүгээр л нэг боломжтой үедээ дэр нийлүүлчихдэг нь бидний хойчийн үр удмын яс чанар муудахад ихээхэн нөлөөлж байна.
Монголчууд эрүүл чийрэг, ухаантай хүүхэд төрүүлэхийн тулд ивээл жил, сар, өдрийг сонгон авдаг байснаас гадна хүүхэд олохоос тав хоногийн өмнөөс архийг цээрлэж, уул хадаар явж бие сэтгэлээ сэргээдэг байжээ.
URL: