“HIFI” рекордсын захирлууд ганцхан сард 90 сая төгрөгийн цэвэр ашиг олдог хирнээ улиралд ердөө 150 мянган төгрөгний татвар улсад төлдөг
“HIFI” рекордсын захирлууд ганцхан сард 90 сая төгрөгийн цэвэр ашиг олдог хирнээ улиралд ердөө 150 мянган төгрөгний татвар улсад төлдөг
16 жилийн арвин түүхтэй “Hi-Fi” рекордсийн эзэд болох Д.Баярсайхан, Д.Нацагдорж гэгч эрхмүүд улсын татвараас зайлсхийж өөрсдийнхөө амьдралыг өөд татсаар л…
Урлагийн салбарт томоохон байр суурийг эзлэх болсон уг байгууллага нь сард 90 сая төгрөгийн цэвэр ашиг олдог хэрнээ улиралд патентын татвар болгон ердөө 150-хан мянган төгрөг улсад төлдөг байна. ийм их хэмжээний орлого олдог ч улсын татвараас төвөггүйхэн зайлж чаддаг нь том “артай”-г илэрхийлж байгаа хэрэг юм. Тус байгууллага нь сүлжээ дэлгүүр гэх нэрийн дор 16 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ч одоог хүртэл ХХК-ны эрх аваагүй ажээ.
Мөн аль ч салбартаа ажилладаг ажилтануудын Эрүүл мэндийн даатгал болон Нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй. Одоогоор найман сүлжээ дэлгүүртэй бөгөөд бидний хэлж заншсанаар 50 мянгатын нэгэн байранд асар том агуулахтай болж эздийн халаас түнтийсээр л байна. Түүнчлэн татвараас зайлсхийж олсон орлогоороо хоёр давхар үйлчилгээний төв барьсан бөгөөд уг обьектоос үл хөдлөх хөрөнгийн татвар авдаг эсэх нь бас л бүрхэг.
Энэ их мөнгөн дээр “суусан” эрхэм Д.Баярсайхан, Д.Нацагдорж нар өнөөдөр улсыг хохироож олсон мөнгөөрөө тодорхой нам хүчинд хандив, санхүүжилт өргөж, төрийн алба руу зүтгэн санаархсаар байгаа нь нууц биш.
Ноён Д.Баярсайхан нь 2008 оны Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүргийн ИТХ-д МАХН /Одоогийн МАН/-аас дэвшин сонгогджээ. Сүхбаатар дүүргийн ИТХ-д суудаг нь ч тун учиртай аж. Тодруулбал “HIFI” рекордс нь СБД-ийн Татварын хэлтэст харъяалагддаг байна. харин Нацагдорж гэгч эрхэм Эрүүл мэндийн яаманд төслийн ажил эрхэлдэг бөгөөд одоогоор “Оточ маанрамба” сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа аж. Тэд зөвхөн сүлжээ дэлгүүр хэмээх нэрийдлийн доор асар их хөрөнгө хуримтлуулан улсыг хохироосоор л байна. Харин тэдний энэхүү хууль бус үйлдлийг мэдсэн ч мэдээгүй юм шиг суугаа Татварын Ерөнхий Газрын дарга Б.Баттөмөр, Ч.Жигжид нар нь мөн л МАН-ын үнэнч гишүүн ажээ…
Үргэлжлэл бий…
ulsmn
URL: