Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2016 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нурууны өврийн Байдраг гол болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн , Орхон гол Өлзийт сум орчимд үерийн түвшинг 5-50 см давсан байдалтай байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.25
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
URL: