Тоглогч худалдан авах мөнгөгүй болсон “Арсенал” цомхотгол хийж эхэлжээ
Дэлхийн хамгийн баян багуудын тоонд ордог Английн алдарт “Арсенал” клуб шинэ шилдэг тоглогч худалдан авах мөнгөө хэмнэхийн тулд ажилтнуудаа халж байна. Энэ тухай багийнхаа санхүүгийн хүндрэлийг ойлгоод ажлаас халах шийдвэр гарахаас өмнө халагдах өргөдлөө өгсөн нэгэн экс ажилтан цахимд цацжээ
-Багийнхаа үнэнч дэмжигчийн хувьд би гуниг харамсалтайгаар ажлаа өгч байна. Би Арсеналын дэлгүүрт хоёр жил ажилласан. Миний сайн дураараа халагдах болсон шалтгаан нь Лестер багтай хайнцсаны дараа Арсен Венгерийн нийт ажилтнуудад хандаж гаргасан мэдэгдэл юм. Клубын 600 ажилтанд өгч байгаа цалинг хэтэрхий их хэмээн буруушааж үүнээс болж баг тоглогч худалдан авах мөнгөгүйд хүрсэн гэж буруутгах нь дэндүү шудрага бус хэрэг . Би жилд 14 мянган фунтын цалин авдаг байсан. Тэгвэл Тео Уолкотт надаас 10 дахин их мөнгийг зөвхөн нэг долоо хоногт авдаг. Би ажлаас гарснаар ноён Венгер олон тоглогч худалдан авах их мөнгөтэй болох биз. Клубдаа дараа болохыг хүсэхгүй байна. Надад сайн тодорхойлолт хийж өгнө үү-
NUUTS.mn
URL: