Сайд танаж, дарга тансаглана

5nlj62ibu10ib3vl98cb38o626Эдийн засаг хямарч байна, монгол улсын данс хоосорлоо хэмээн мэдэгдлийг сайдын суудалд суумагцаа яаран сандран мэдэгдсэн түүнийг хамгаалахаасаа илүү шүүмжилсэн нь олон. Тэрбээр айсуй ямар ч эрсдэлийг тооцолгүйгээр мэдэгдэл хийж “Бид цалин тэтгэвэр тавих болон Засгийн газрын харьяа байгууллагуудын урсгал зардлыг санхүүжүүлэх мөнгөгүй болж болзошгүй нөхцөл байдалтай тулгарч байна” гэсэн нь хөгшдийг сандраасан төдийгүй гадныханд ч том “Олз” болсон.Тэд Сангийн сайдын мэдэгдлийн мөрөөр өөр өөрийн сувгаар “Монгол улсын үгүйрэлийн” тухай ярьж, бичиж байна. Манай урд хөрш л гэхэд “Хятадад илүү тал засч байсан бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс хавьгүй илүү сайн үзүүлэлттэй байх байлаа. Монгол Улс эдийн засгийн бүтцийн дутагдалтай талыг засч залруулахын тулд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өөртөө давуу тал болгон ашиглах хэрэгтэй байсан боловч боломжийг алдлаа” хэмээн /БЭЭЖИН. /GlobalTimes/. “Монцамэ” агентлаг Г.Доржханд/ дотор санаагаа цухалзуулах нь бүү хэл ил гаргачихлаа. Одоо дэлхий нийтээрээ Монгол улсад оруулах хөрөнгө оруулалт, мөнгөний урсгалдаа анхаарал хандуулж хаашаа холбирохыг нь хүлээж суугаа гэхчилэнгээр Сангийн сайдын мэдэгдэл гадаадын хөрөнгө оруулалтыг таначихсан  байгаа.

Оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсоох, хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох,юутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болохоор тусгасан байна.

Гэтэл өчигдөр УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барьсан нь хасах, танах өөрчлөлтүүдийг агуулжээ. Тодруулбал, Уг хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байна.

-Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Харин  үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.


-Мөн хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах шийдвэрийг гаргажээ.


-Энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулсан байна. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болохоор аж.


-Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна.


-Шинэ засгийн газар төсвийн тодотголын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын болон ТӨК-ийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулахаар шийдвэрлэсэн. Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ.  Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг авах юм.


-Мөн шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулахаар болсон байна.


Энэ мэтээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн танах ажиллагаа өргөн цар хүрээтэйгээр үргэлжилж байна.

Харин түүний таналтын эсрэг Хотын дарга Су.Батболд “ажиллаж” байна. Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар томилогдсон даруйдаа хуучин Засаг даргын сууж байсан нэгдүгээр давхрын жижиг өрөөнөөс гарч, гуравдугаар давхрын том саруулхан, бүхэл бүтэн хэлтэсийнхэн сууж байсан өрөөнд люкс засвар хийлгэн оржээ.

Хотын даргын одоогийн сууж буй өрөө нь тансаг зэрэглэлд ордог олон өрөө тасалгаатай аж. 100 ямаанд 60 ухна гэгчээр ганцаараа тэр олон өрөөг эзэгнэн суух нь таналтыг давж тансагласан явдал мөн үү гэвэл мөн. Хотын шинэ даргын тансаглал үүгээр дуусахгүй, өөрт нь бол жижиг сажиг гэмээр, өдрөөс өдөрт бүсээ чангалж буй ард иргэдийн хувьд хэт томдсон үнэтэй чамин сийлбэр түүний ганган гархинуудын нэг. Тэрбээр өөрийнхөө овог нэрийг зандан модон дээр сийлүүлэн ширээндээ байрлуулж чадсан тансаг нэгэн л дээ. Зардлыг танана, тансаглалыг зогсооно уриатай ажиллаж байгаа өнөө үед дарга нар зөвхөн “Ард түмний бүсийг чангалах” уриатай ажиллаж байна гэхэд хилсдэхгүй нь. Ямар байсан сайд нь танаж, дарга нь тансагласаар…

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих