Тансаг хэрэглээгээ ТАНАЦГААЯ!!!
Хоёр сая төгрөгөөр iPHONE авч, 10 саяар дугаар авч барьдаг цээж өвчтэй хүмүүс зөвхөн Монголд л байдаг гэх шог яриа сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр явах болжээ. Гэвч энэ нь худал үг биш юм.
УИХ-ын гишүүд нь бүгд 9911-тэй дугаар барьж, хэдэн зуун саяын үнэтэй машин унадаг манайх шиг орон дэлхийн өөр хаана ч байхгүй.
Хэдэн жилийн өмнө гурван өрөө байраа МОБИКОМЫН 9911-тэйдугаар авах гэж зарсан хэрэг гарч байлаа. Тэр үеийнхийг бодвол байдал гайгүй болсон ч БАЯН хүн л бол тийм дугаар барьж, тийм машин унадаг нь бичигдээгүй хууль болжээ.
Энэ ч яахав, мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд хамаагүй гэхсэн.
Гэтэл арван жилийн сурагчаас эхлээд оюутны ширээнд дөнгөж суусан 20 ч хүрээгүй хүүхдүүд сая, саяын үнэтэй, бүр биш юмаа гэхэд хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй гар утас ээж, ааваараа авахуулж, барих болжээ. Үүнийг бас л бидэнд хамаагүй гэж өнгөрөөхийг хүссэн ч энэ байдлыг нь овжин ашиглах бизнес эрхлэгчид намрын намарт бүх барааныхаа үнийг нэмсээр байна.
Оройн цагаар такси 1000 болдогтой яг ижил иймШУДАРГА БУС зүйл улирлын чанартайгаар ажиглагдах юм.
Гэвч үүнд хяналт тавьж байгаа байгууллага алга. Хэдэн малаа зарж, борлуулсан хөдөөний малчдыг юм мэдэхгүйгээр нь далимдуулж хуурамч бараа зарах, зарим бараагаа хэт үнэтэй худалдах зэрэг явдал гардаг ч тэгэсгээд өнгөрдөг.
Сүүлийн үед долларын ханш өссөнтэй холбоотойгоорЮАНЬ болон бусад валют ч өсч байгаа.
Үүнээс шалтгаалан импортын барааны үнэ нэмэгдэх магадлалтай ч иргэд ХЭТ ТАНСАГ болон бусдаас илүү гарах гэсэн өндөр хэрэглээгээ багасгах эсвэл өөрсдөө ухамсарлах нэн шаардлагатай байна. Эдийн засаг уналтанд орсон энэ үед бэлэн мөнгөний гүйлгээ нэмэгдэж байгаа нь ашигтай ч гэлээ энэ бүхний ард нэг хэсэгтээ өндийхөөргүй айл гэрийн ӨР, ЗЭЭЛ явж байгаа гэдэг нь ойлгомжтой.
Тиймээс орлогоосоо давсан зарлага гаргахгүй байх нь иргэн таны орлогоо дээшлүүлж, амьдралын баталгаагаа нэмэгдүүлэх том боломж юм.
Учир нь монгол улсын эдийн засаг уналтанд орж, цаашид иргэдэд олгох халамжийг танах төсвийн тодотгол тун удахгүй УИХ-аар батлагдана. Тиймээс үр хүүхдийнхээ эд материалд биш боловсрол, эрүүл мэндэд нь мөнгөө зарах нь таны цаашдын амьдралд тустай гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
URL: