80 настай буурайгаас найман настай нялхас хүртэл БҮСЭЭ ЧАНГАЛАХ НЬ
Монгол Улс энэ онд долоон их наяд төгрөг олж, 7.9 их наядыг үрэх хийсвэр тоог өмнөх УИХ баталснаас хойш найман сар өнгөрчээ. Үүний зөрүү болох “940.5 тэрбум” гэх мөрөөдлийн тоо нь хоёр их наяд болж өсөв. Энэ нь жилийн эцэст таван их наяд хүрч, хоёроор үржих гашуун боловч бодит тооцоог Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулснаар Засгийн газар төсөв тодотгох ажилдаа ханцуй шамлан орсон. Тэгвэл өчигдөр Засгийн газраас энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ.
Ингэхдээ төсвийн орлого 5.3 тэрбум, зарлага нь 9.7 тэрбум төгрөг байхаар тусгав. Улмаар жилийн төсгөлд 4.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр тооцсон байна. Ийнхүү зардал, орлогоо танаж төсөөлсөн нь иргэдийн амьжиргаа болоод санхүүгийн салбарт хэд хэдэн томоохон өөрчлөлт авчрах нь. Тухайлбал, оюутны 70 мянгын тэтгэмжийг зогсоож, 0-18 насны хүүхдүүдийн 60 хувь сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авахаар тусгасан. Мөн хүн амын орлогын, аж ахуйн нэгжийн татварыг нэмж, барааны онцгой албан татварын өсгөхөөр хуулийн төсөдд тусгасан байна.
ТЭТГЭВРИЙН НАСЫГ ҮЕ ШАТТАЙ НЭМНЭ
Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж буйтай уялдуулан тэтгэврийн нас, шимттэлийн хувь хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай гарсан болохыг төсвийн тодотголд тусгасан байх юм. Ингэхдээ шимтгэл тооцох хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгох, уг шилжилтийг ирэх онд нэг хувь, 2019 онд 0.5 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, хуулийн төслийг боловсруулжээ. Ингэснээр улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татаасны зардал буурах тооцоо гарчээ.
ХАМТЫН ТЭТГЭВРИЙГ зогсоож, эмч нарын УРАМШУУЛЛЫГ ХОЙШЛУУЛНА
УИХ-аас өнгөрсөн онд баталсан Хамтын тэттэврийн тухай хууль хэрэгжиж амжилгүй, хүчингүй болох бололтой.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр жилд 53.3-75.6 тэрбум төгрөгөөр тэтгэврийн сангийн зардал нэмэгдэж, төсвийн алдагдал өсөх тооцоо гарчээ. Тиймээс Засгийн газраас хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан Эмнэлпшн тусламж үйлчилгээний хуулийн дагуу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үлдсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгохоор заасан. Энэ нь ирэх оны төсвийн жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдах аж. Мөн хуулиар төрийн болон орон нуггийн өмчийн эмнэлгүүдийн ТУЗ-ын гишүүний урамшуулалд жилд 1.3 тэрбум төгрөг олгох тооцоо гарчээ. Энэ нь төсөвт мөн л дарамт болж ирэх учраас Засгийн газраас урамшууллын зардалтай холбоотой хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах санал боловсруулсан байна.
ХҮҮХДҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ 20 МЯНГАА АВНА
Өнгөрсөн зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгөх аж. Өөрөөр хэлбэл, өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдзд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. Мөн хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулахаар тусгасан байна. Энэ оны хүүхэд харах үйлчилгээний зардалд 10.6 тэрбум төгрөг суулгасан. Гэвч эхний хагас жилд 6175 хүүхэд хамрагдаж, 746.1 сая 25 төгрөг зарцуулжээ. Тиймээс дөрвөн тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэн зохих өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгасан гэнэ.
ОЮУТНЫ 70 МЯНГЫГ ЗОГСООНО
Их, дээд сургуульд 3.0 голчоос дээш дүнтэй суралцаж буй оюутанд сар бүр олгодог 70200 төгрөгийн тэтгэлгийг зогсоохоор болжээ. Улмаар энэ онд 11.7 тэрбум, ирэх жилүүдэд 33.7 тэрбум төгрөг хэмнэхээр тооцсон байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчийн тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох, харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтын арга хэмжээг авах аж. Ингэснээр энэ онд 9.6 тэрбум төгрөг төсөвт үлдэх юм. Үүнээс гадна оюутнуудын нийтийн тээврийн зорчих зардлыг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох юм байна. Оюутны тээврийн зардлын 50 хувийг төсвөөс олгохоор тооцоход жил бүр 12.5 тэрбум төгрөг хэмнэх аж. Түүнчлэн ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй гэнэ. Энэ онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх бөгөөд зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.
ЖИЛИЙН 30 САЯАС ДЭЭШ ОРЛОГОТОЙ ИРГЭД 25 ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээнд 30 сая төгрөгийн босго тогтоон 10-25 хувь болгон өөрчлөхөөр болжээ. Ингэснээр жилийн 30 сая төгрөгөөс дээш орлоготой хувь хүн 25 хувийн орлогын албан татвар төлж эхлэх нь. Түүнчлэн арилжааны банкинд дахь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем нэвтрүүлэхээр болжээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага, иргэдийн хуримтлалыг дэмжих зорилгоор 2007 онд хадгаламжийн хүүгийн орлогыг чөлөөлсөн байдаг. Гэвч чөлөөлөхийн хэрээр арилжааны банкууд хадгаламждаа өндөр хүү амлах болсон юм. Энэ нь арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа суурь шалтгаануудын нэг гэж олонх эдийн засагчид үздэг. Тиймээс энэхүү арга хэмжээг авахаар болжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар ирэх оны төсөвг 60.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна.
АЛТНЫ РОЯЛТИ ӨСНӨ
Алтыг Монголбанкинд тушаасан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, ашигт малтмалын нэмэлт төлбөр “0” хувь байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оныг хүртэлх хугацаанд үйлчлэхээр байгаа юм. 2014 онд энэхүү арга хэмжээг авснаар Монголбанкны хатуу валютын хэмжээ өссөн үр дүн гарсан хэмээн шинжээчид дүгнэдэг. Тэгвэл хугацааг нь 2017 он болгож урагшлуулахаар 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгажээ. Улмаар ашигт малтмалд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, ашигт малтмалын нэмэлт төлбөрийг ашигт малтмалын үнэ болон бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнээс хамаарч 0-5 хувь байхаар тогтоосны дагуу алт олборлогчдын татвар өсөх юм. Сангийн яамныхан энэхүү хуулийн төсөл батлагдсанаар 2017 онд 38.7 тэрбум төгрөгийн орлого төсөвт нэмж төвлөрөх боломжтой гэж үзжээ.
АРХИ, ТАМХИ, АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЬН НЭМНЭ
Дээрх бараануудын онцгой албан татварыг нэмснээр төсөвт 100 орчим тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэх боломжтой аж. Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал тогтмол нэмэгдэж, зам тээврийн осол 2015 онд 30 хувиар өссөн байна. Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэлд 411.4 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь агаарын бохирдлыг их хэмжээгээр нэмэгдүүлдэг нь суудлын автомашины онцгой албан татварыг үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар өсгөх шалтгаан гэнэ. Үүнээс гадна онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 болгох аж.
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНЫ ЦАЛИНГ ТАНАНА
Засгийн дээх зардлыг танаад зогсохгүй төрийн өндөр албаны зардлыг танах аж. Тухайлбал, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас дээш Улс төрийн бүх шатны албан хаагчид, төрийн өндөр болон тэдгээртэй дүйцэх бусад албан тушаалтны цалин, хөлсийг ирэх сарын 1-нээс эхлэн 30 хувь бууруулна. Үүнд 256 албан тушаалтан хамрагдаж 557.9 сая төгрөг хэмнэх юм. Мөн өрийн захиргааны удирдах 1977 албан тушаалтны цалинг 20 хувиар бууруулснаар 1.6 тэрбум, төрийн өмчит компаниудын захирлын цалинг 60 хүртэлх хувиар танах юм. Үүнээс гадна 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгажээ.
ДАРГА НАР ТАНСАГЛАХГҮЙ
Төсвийн зарлагыг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх чигаэлээр төсвөөс гадаад томилолтын зардал гаргахгуй, албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс төлдгийг зогсоох, эмнэлэг, сургуулиас бусад төсвийн байгууллагад засвар хийхгүй, төсвийн хөрөнгөөр шинээр автомашин худалдан авахгүй байх, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдал, авилгатай тэмцэх байгууллага болон хил хамгаалах, хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсвийн байгууллагад албан ажлын хэрэгцээнд 1-ээс илүү автомашин хэрэглэхийг хориглох, төв суурин газарт шатахуун бага зарцуулалтгай автомашин хэрэглэх журмыг мөрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Улмаар бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, эд хогшил, урсгал засвар, гадаад болон дотоод томилолт зэрэг зардлууцыг 10-100 хувь хүртэл бууруулж, 38 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг тэвчиж, хэмнэлт бий болгохоор тооцов. Үр дүнд нь жил бүр төсвөөс 90-100 тэрбум төгрөг хэмнэхээр болжээ. Энэ мэт даргаасаа хаалгач хүртэл зардлыг танах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого буурч, зарлага хэмжээнээсээ хэтийдсэн. Хамгийн гол нь, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд сайжрах хандлага ажиглагдахгүй байгаа юм. Товчхон дүгнэхэд, бүх нийтээрээ “бүсээ чангалах” цаг иржээ.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: