Дээд боловсролыг “дээд” үнээр…
-2016-2017 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт өөрчлөлт орохгүй –
Манай улсын хэмжээнд нийт 180 гаруй их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж буй. Нэгэн бодлын энэ олон сургууль буй нь сайхан ч нөгөөтэйгүүр боловсролын чанар, стандарт тавигдах ёстой. Гэтэл тоо нь олон ч чанар нь хангалтгүй гэгдэх нь бий. Эцэг, эх, оюутнуудын хувьд энэ сарын дундаас эхлэн улиг болсон “толгойны өвчин” нь сэдрэх үе эхэлдэг. Одоог хүртэл яригдсаар байгаа энэ асуудал бол их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөр.
Ер нь бол нийгмийн бүлэг ядуу, дунд, баян гэж ангилагдаад удаж байна. Гэхдээ эдгээрээс Монголын дээд боловсролын үнэ өртөг, төлбөрийн асуудалтай ядуу болон дунд гэсэн хоёр хэсэг нь л холбогдоно. Учир нь баян гэсэн нийгмийн бүлэгт хамаарах айл, өрхийн хүүхдүүдийн ихэнх нь гадаадад боловсрол эзэмшдэг гэсэн үг. Тэгэхээр их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн нь зөв, буруу гэсэн хоёр л талтай байх нь.Жилийн жилд их, дээд сургуулиудын төлбөр ёс юм шиг нэмэгддэг болоод удав. Тэгвэл ирэх хичээлийн жилд ч бас нэмэгдэх нь гэсэн айдас сайдын үнээ нэмж болохгүй гэсэн тушаалаар амаа үдүүлэв. Тодруулбал, Өнгөрсөн оны хичээлийн жил эхлэхэд их дээд сургуулиуд бүгд сургалтын төлбөрөө 10-30 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төр хувийн хэвшлийн ихэнх сургуулиуд 2 саяас дээш төгрөгийн жилийн төлбөртэй болсон. Үүнийгээ инфляцийн 12 хувийн өсөлттэй холбон тайлбарлаж оюутнуудын амыг хаадаг байсан. Тэгвэл энэ хичээлийн жилд их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн амлалтыг улсын томоохон сургуулийн удирдлагууд салбарын сайддаа өгсөн таатай мэдээ байна. Мөн хувийн их дээд сургуулийн удирдлагууд ч энэ удаа оюутан, эцэг эхчүүдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүй байх боломжтой гэдгээ онцолсон байна.
Тодруулбал, өнгөрөгч 2015-2016 оны хичээлийн жилд төрийн томоохон их сургуулиудын удирдах зөвлөлийн баталсан дүн өнөө жил ч хэрэгжих юм. Үүнд;
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ
Бакалаврын боловсрол:
1.Анагаахын чиглэл – I –р дамжаа 2.850.000
2.Эрүүл мэндийн чиглэл I –р дамжаа 2.850.000
3.Сувилахуй мэргэжлээр I –р дамжаа 2.184.000
4.Сувилахуй /шаталсан/ хэлбэрээр I –р дамжаа 2.637.432
5.Эх барихуйн I –р дамжаа 1.933.932
6.Эх барихуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432 төгрөгийн төлбөртэй байна. Өнгөрөгч хичээлийн жилд хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиар АШУҮИС байсан бөгөөд нэгдүгээр дамжаанд элсэгчид сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулаагүй байсан юм.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
Өнгөрсөн онд 10-12 хувиар нэмэгдүүлснээр жилийн төлбөр дээд тал нь 1.9 сая хүртэл өссөн бол өнөө жил сургалтын төлбөрт өөрчлөлт хийхгүй байх боломжтой гэдгээ салбарын сайддаа уламжилсан байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-
Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд Нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлсэн байна. Улмаар тус сургуулийн оюутнууд 1.8-2.2 сая төгрөгийн жилийн төлбөр төлөх бол хувийн сургуулиуд дунджаар 1.5-аас 2.4 сая төгрөгийн төлбөртэй байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Цаашид зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүждэг байдлыг халах хэрэгтэй. Бусад улсад сургуулийн санхүүжилтийн 30 хувийг төлбөрөөр бүрдүүлдэг. Гэтэл манайд сургуулийн нийт төсвийн 90-95 хувийг бүрдүүлдэг гаж тогтолцоо байна. Сургуулиуд менежмент, алсын хараагүй байна. Уг нь багш, оюутнуудынхаа судалгаа, бүтээлийг борлуулж, орлого олох боломжтой. Үүнийг эрэлхийлэхгүй, хамгийн амархан шийдэл гэж харан, оюутнуудынхаа төлбөрийг нэмдэг нь асуудал дагуулж, оюутнуудын халаасыг тэмтэрдэг. Хойшдоо ч оюутнууд анх элсэхдээ төгстлөө хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ гэдэг гэрээг сургуультайгаа байгуулдаг болох шаардлагатай байгаа юм.
Ж.ЭРДЭНЭ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.