Хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлахыг Умард Солонгос шаардаж байна

147185460057bab80862ecdПХЕНЬЯН. /Kyodo/. Өнөөдөр эхлэх АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлахыг Умард Солонгос шаардаж байна.

Умард Солонгосын Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хороо өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл хийжээ.

Уг мэдэгдэлд “АНУ цэргийн өдөөн хатгалга явуулсаар байна. Умард Солонгос аюул заналхийллийг дарахын тулд байж болох бүх арга хэмжээг авна” гэжээ.

Өнгөрсөн онд АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтуудын үеэр Умард Солонгосын армийнхан Өмнөд Солонгосын фронтын шугамын цэргүүд рүү чиглүүлэн их буугаар галлаж байсан юм.

Мөн фронтын шугамуудад “байлдааны бэлэн байдал” зарласнаар хоёр Солонгос хоорондын харилцаа хурцдаж байсан билээ.

Түүнчлэн Умард Солонгос удаа дараа баллистик пуужин харвасаар байгаа юм.

Энэ сарын эхээр тус улсын харвасан дундын зайн тусгалтай “Родон” баллистик пуужин Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсэд газардсан.

Хамтарсан цэргийн сургуулилтын хариуд Умард Солонгос дахин баллистик пуужингууд харваж болзошгүй байгаатай холбогдуулан АНУ болон Өмнөд Солонгос сонор сэрэмжээ дээшлүүлж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих