Асашорюү Д.Дагвадорж Чөлөөт Бөхийн Холбооны ажлаа өгөх нь

19Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр сүүлийн дөрвөн жил ажилласан сүмогийн их аварга Асашорюү Д.Дагвадорж холбооны ажлаа өгөх болсон тухай өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдээллээ.

Асашорюү:

“Хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэсэн зургаан жил байлаа. Баярын ялалт, ялагдлын нулимсыг үзсэн зургаан жил байлаа. Бид дүнгээ тавиулж байна.

Тэртээ зургаан жилийн өмнө эх нутагтаа ирээд монгол хүний хийморь бахдлыг бадраах юмсан гэсэн өөрийн чин хүсэлдээ уягдаж сөнөсөн байсан Чөлөөт Бөхийн Холбоог өөднө татах гэж, тэр тусмаа гадаад орон зайнд чамгүй ажиллаж өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон нэр төр жаахан зоосоо энэхүү спортын төлөө зориулжээ.

Одоо миний явах цаг болсон мэт… Үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье. Эр хүн хаяа нэг алгадуулчих шийртэй байх хэрэгтэй.

Монгол хүнд хатуу үг хайрын ташуур хэрэгтэй. Үнэндээ би олимп дөхлөө гээд хэрүүл уруулаас зай бариад хариуцлага алдсан байна.

Баяртай Монголын мянга мянган хийморьлог залуучууд минь. Бөх хүн ховын үгээр биш хожмын үгээ бодож алсуур харж явдаг юм.

“Токио 2020″ олимпт бахдам амжилт хүсье. Туслах зүйл байвал хэлээрэй. Харамгүй тусална аа. Баяртай бөхийн гэрийн бүл минь, Амжилт хүсье!”  гэжээ.

 

Түүний жиргээнүүдээс:

Husel muruudulduu jiguurlsen 6 jil bailaa!Bayariin ylalt,ylagdaliin nulimasiig uzsen 6 jil bailaa!Bid dungee taviuulj bn!

Odoo minii yvah tsag ni bolson met …. Za uldej bui zaluustaa asar ih amjilt husii!Er hun hayaa neg alagduulchih shiirtei baih hergtei!

2020 Tokyo Olimpd bahdam amjilt husii! Tuslah zuil baival heleerei! Haramgyi tuslanaa!!Goodbye my all wrestling family!Good luck!

Aguu tuuht, ter tuuh ni ulig bolson sunusun chuluut buhiin holboog uudne tatah gj, ter tusmaa gadaad oron zaind chamgyi ajilaj

Uuriin huls hudlmuruur olson ner tur jaahan zoosoo enehuu sportiin turulf zoriuljee!

 

Bayartai Mongoliin 1000 1000 hiimorlog zaluuchuud mine! Buh hun hoviin ugeer bish hojimiin ugee bodoj alsuur harj yvdag yum!

Medeej sportoo orihgyiee! Basketball zaluuchuudiigaa demjinee! Mun Huurhun Anhaagaa kk


URL:

Сэтгэгдэл бичих