Г.Мандахнарангийн сайн үйлс

16Рио-2016  Олимпийн хүрэл медалиа луйвардуулсан МУГТ  Г.Мандахнарангийн гайхалтай үйл хэргийг танилцуулая.

Тэрбээр  Төв аймгийн Зуунмод суманд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, амжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн  хүүхдүүдэд зориулан  2 давхар байр бэлдсэн ба түүндээ сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгодог байна. Уг цэцэрлэгийн хашаанд  өөрөө  гэрээ барин амьдардаг аж. Гал тогоо, тоглоом, унтлага, хүүхдийн өрөө зэргээс бүрдсэн уг цэцэрлэг эрхлэгч, туслах багш, тогооч, эмч гээд нийтдээ таван хүнийг ажлын байраар хангадаг гэнэ.

МУГТ Г.Мандахнаран 1986 онд Зуунмод хотноо төрж, 2003 онд Хүмүүн Цогцолбор сургуулийг дүүргэж, 2007 онд МУИС-ийг төгжээ. 1999 оноос дасгалжуулагч Ж.Зоригийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж өдгөө, дэлхийд данстай тамирчин болсон юм. Сая медаль авсан бол улсаас олгох шагнал нь уг ажилд хөрөнгө оруулалт болох байжээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ц.Соёл-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих