90 ширхэг тарваганы тулам ачиж явсныг илрүүлэв
Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоодод цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагын эргүүлийн пост, хяналт шалгалтынх ажиллаж байгаа билээ. Учир нь тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, мөн тарваган тахлын голомттой нутаг дэвсгэрээс хууль бусаар нууцаар тарваганы мах оруулж ирэх болзошгүй эрдсэдлээс болон мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэхээр өнгөрсөн сараас эхлэн энэ сарыг дуустал эргүүл гарсан ажиллаж байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр олон тооны таргаваны тулам оруулж ирэхийг завдсан хууль бус хэргийг цагдаагийн алба хаагчид эргүүлийн явцдаа илрүүлжээ.
Тодруулбал, СХД-32 “Эмээлт” дэх шалган нэвтрүүлэх постод сэжигтэй эд зүйл ачиж явсан тээврийн хэрэгслийг өчигдөр цагдаагийн алба хаагчид, мэргжлийн хяналтын байцаагч нар саатуулан шалгахад, Говь-Алтай аймаг суух Ц /эм.47н/ нь “Ssangyong Istana” автомашинд тарваганы тулам 90ш-ийг тээвэрлэж явсан хэргийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
О.Сайхан
URL: