ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ШИЛЭН ГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хятадын Хунань мужийн нутагт орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагт жуулчдыг татах зорилгоор 430 урт шилэн гүүрийг байгуулсан байна.
Энэхүү гүүр ашиглалтад орсон даруйд маш олон тооны жуулчид тус нутгийг зорьж очжээ. Гүүр өнгөрсөн бямба гарагт Хунань мужийн Чжанцзяцзе үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийсэн байна.
Тус гүүр дэлхийн 10 удаагийн рекорд амжилтыг тогтоосон байна. Гүүрний урт нь 430 метр, өргөн нь метр аж. Шилэн гүүрийг тус бүртээ гурван хэсгээс бүрдэх 99 тунгалаг шилээр хийсэн бөгөөд хоёр хавцлын дунд 300 метрийн өндөрт байрлуулсан ажээ.
Гүүрийг барьсан албаны хүмүүсийн ярьж буйгаар гүүрээр нэгэн зэрэг найман мянган хүн зорчиж болох гэнэ. Гүүрний барилгын ажил өнгөрсөн жилийн 12 сард дууссан юм байна.
Чжанцзяцзе үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Хятад төдийгүй дэлхий даяар ихээхэн алдартай бөгөөд 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдэж байжээ.
URL: