Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчид дэвжээн дээр НҮЦГЭЛЛЭЭ
Рио 2016 наадмын сүүлчийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай бөх Г.Мандахнаран дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө Узбекистаны Ихтиёр Наврузовтай барилдлаа.
Тэр цаг дуусах мөчид Наврузовыг 7-6 харьцаатай хожиж явжээ. Цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад Мандахнаран өөрийгөө ялсанд тооцон баяр хөөрөө гаргаж эхэлсэн байна. Гэтэл шүүгчид үүнийг нь оноогоо хамгаалсан гэж үзэн торгууль өгснөөр Узбекийн бөх эцсийн мөчид ялалт байгуулжээ.
Үүний дараа Монголын хоёр дасгалжуулагч шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан шидэлж, нүцгэн зогссон байна. Энэ үйлдэл нь Монголын бөхөд дахин нэг торгуулийн оноо болж 8-7 харьцаагаар Узбекистаны бөх хүрэл медалийн болзол хангажээ.
Ийнхүү Мандахнаран хүрэл медалийг зүүгээд алдлаа.
Ямартай ч Монголын дасгалжуулагч нарын “стриптиз” үзүүлбэр Рио 2016 наадмын сүүлийн өдрийн нэг гол дуулиан байж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүдийн нүүрэнд нийтлэгдлээ.
Сүүлд манай дасгалжуулагч нарыг Бразилийн цагдаагийнхан дэвжээнээс буулгажээ.
Эх сурвалж: Yahoo Sport, Esquire
URL: