П.Тэмүүжин олимпийн аваргад ялагдлаа
“Рио-2016” олимпийн наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 68 кг-д нийт 16 тамирчин өрсөлдөж байгаагаас шилдэг найман тамирчин өнөөдөр тодорсон билээ. Манай тамирчин П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөж, 12:11 онооны харьцаагаар ялан шилдэг наймд үлдсэн.
Тэрээр дараагийн тоглолтоо Испанийн тамирчин Г.Бониллатай хийж 7:4 онооны харьцаагаар хожигдлоо. Испанийн Г.Бонилла “Лондон 2012″ олимпийн наадамд 58 кг-д аваргалсан бөгөөд 2009, 2011 оны дэлхийн аварга тамирчин юм.
“Лондон 2012″ олимпийн аварга, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт Испанийн Г.Бонилла ийнхүү шилдэг дөрөвт үлдлээ. Бонилла хагас шигшээд Йорданы Ахмад Абуашийг хожих юм бол П.Тэмүүжин дагах тоглолтыг хийх боломжтой юм байна.
URL: