45 наснаас хойш хүмүүс бусдад илүүтэй тус хүргэдэг

6ba2780f34e04bc7greatХэн хүнд үнэн сэтгэлээсээ туслахыг хүсдэг, ингэхдээ өөртөө ямар нэгэн ашиг олох талаар боддоггүй хүмүүсийн сэтгэл санааны байдал, үйл хөдлөл, бодол санаа зэргийг олж тогтоохын тулд Америкийн эрдэмтэд чамгүй ажлыг хийжээ. Тэгтэл хэн нэгэнд тус дэм хүргэх гэсэн хүсэл нас ахих тусам илүүтэй оволздог, 45 наснаас хойш энэ нь идэвхждэг гэдэг нь тогтоогдов. Чухам энэ насанд хүрсэн хойноо хүмүүс элдэв буяны үйлсэд их хэмжээний мөнгө хандивлаж, бусдын сайн сайхны төлөө хүч хөдөлмөрөө зарцуулан ажилладаг гэнэ.

Судлаачид 18-67 насны 80 эрэгтэй, эмэгтэй хүнийг оролцуулсан туршилт явуулаад хэн нэгэнд тус дэм үзүүлэх гэсэн хүсэл чухам 45 наснаас хойш эрс нэмэгддэг болохыг олж мэдэв. Туршилтын явцад сайн дураар оролцогчид тодорхой хэмжээний мөнгийг буяны үйлсэд зориулах уу, аль эсвэл өөртөө байлгаж байх уу гэсэн шийдвэрийг гаргаж байсан юм. Тэр үеэр эрдэмтэд уураг тархины хэсгүүдэд нь ажиглалт явуулж, нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж байсан гэнэ. 45 нас хүрсэн хүмүүс өөрийгөө тодорхой өндөрлөгт хүрсэн гэж үздэг бөгөөд элдэв амбийц нь буурч, бусдад туслах гэсэн хүсэл нь нэмэгддэг аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих