ХОТГОЙДЫН МЯНГАДУУДЫН ТАХИЛГАТ ХАЛЗАН БҮРГЭТЭЙ УУЛАНД ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

Олон зууны тэртээ Хотгойдын шадар ван Чингүнжавыг манжуудад цаазлагдсаны дараа олон арван хотгойд өрх тэртээ цагт Ховдын баруун хязгаарын Хүрэн толгой хэмээн нэрийддэг асан уулын энгэрт ирж нутагшсан нь эдү- гээгийн Хотгойдын мянгадууд. Тэд нутаг усаа санагалзсанаас Хүрэнтолгой уулаа Халзан Бүргэтэй хэмээн нэрийдэж эртнээс нааш тахин шүтэж иржээ. Харамсалтай нь мянгадуудын тахилгат энэ ууланд Монголд байтугай дэлхийд ховордсон өнгөт металлын нөөц илэрсэн нь эдүгээ энэ хайрхныг устгах аюулд хүргээд байна. Цагтаа үүл, бороо татаж тэр хавийнхаа газар нутагт хур тасалдаггүй байсан энэ хайрхны баялгийн үүцийг нээснээр байгалийн хишиг нь татарч өвс ургамал ч үгүй, цөлжсөн улаан уул болох эмгэнэлт хувь заяа хүлээж байна.

Халзан Бүргэтэй уул, бэлчээр нутгаа хөрсийг нь эргүүлсэн улаан шороо болгохгүйн төлөө нутгийн малчид нэгдэн нийлж эхэлжээ. Ч.Жарантай, О.Чулуун гээд энэ уулын ар өврөөр өвөлжиж, хаваржин буян хишгийг нь хүр тэж ирсэн нутгийн малчид “халзан” уулаа халцарч дуусахыг хараад дуугүй сууж чадахгүйд хүрчээ. Тэд Цагаанбулан, Гахайт багаараа хуралдан Иргэдийн нийтийн хурлын шийдвэрээ гарган сумынхаа удирдлагуудад хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэртэй арга хэмжээ авсангүй. “Соёлгүй бүдүүлэг гарын үсэг зурсан тул дээшээ, дарга нарт явуулах шаардлага хангахгүй ” хэмээн багийн иргэдийн шийдвэрийг хав дарсан талаар ч малчид ярьж байна.

Сумын удирдлага болон малчдын хэлж буйгаар Халзан бүргэтэй ууланд энэ оны тавдугаар сараас өрөм зоож, хайгуул хийж эхэлжээ. Харин наймдугаар сарын сүүлчээс уулын энгэр дэх замыг засч эхэлсэн төдийгүй ашиглалтын үйл ажиллагаа явуулж, ирэх зунаас Ховд голыг түшиглэн баяжуулах, угаах үйлдвэр байгуулна хэмээн багийн иргэдтэй уулзахдаа ярьсан юм байна. Тиймээс үүнийг нутгийнхан тийм ч таатай хүлээн авахгүй байгаа гэнэ. Учир нь Ховд голоос арав гаруйхан, Хар ус нуураас арав хүрэхгүй км-т орших энэ уулыг нурааж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд энэ хавийн байгаль экологид сөргөөр нөлөөлнө хэмээн нутгийнхан ярьж байна.

Ч.ЖАРАНТАЙ: ХӨГЖИЛ ГЭДГИЙГ ХЭДЭН, БАЙШИН БАРЬЖ ӨГСНӨӨР БИ ТОДОРХОЙЛОХГҮЙ БАЙНА

Мянгад сумын иргэн Ч.Жарантай гуайтай ярилцлаа.

-Халзан Бүргэтэй уулад хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгааг нут гийнхан ямар учраас эсэргүүцэж бай гаа юм бэ?

-Халзан Бүргэтэй ууланд байгалийн ховор элементийн нөөцтэйг анх ЗХУын геолог чид 1980 оны үед судалгаа хийж тогтоосон байдаг. Үүний дараа манай Геологийн төв лаборатирийнхон улсын төс вийн хөрөнгө оруулалтаар урьд чилсан хайгуул хийсэн. Оросын геологчдын тайланд дурдсанаар, уран болон дөрвөн нэр төрлийн гол цацраг идэвхт бодистой, нийлээд 30 гаруй ховор элементтэй гэж судлагдсан байдаг юм билээ. Халзан бүргэтэй уул нь манай сумын 3-4 багийн малын гол бэлчээр нутаг байдаг. Зөвхөн энэ уулыг тойроод 30 гаруй өвөлжөө бий. Үүнээс гадна аргал янгир гээд олон төрөл зүйлийн амьтан ургамалтай уул. Энэ уулыг хөндөж, ухаж төнхөж эхэлсэн тохиолдолд Ховд гол, Хар ус нуур болон 20 орчим км зайтай орших Мянгад сумын төв шороо тоосонцорт дарагдахаас гадна энэ хавийн эко системд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Хар ус нуур гэхэд л зэгэсний гахай олон нэр төрлийн шувууд хавартаа ирдэг байгалийн эмзэг тогтоцтой нуур гэдгийг монголчууд бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Улсын эдийн засаг, хөгжлийн талаас нь үзвэл газрын ховор метал ашигтай нь үнэн. Гэхдээ энэ уулыг хөндөхөд байгаль орчин болон уугуул нутгийн иргэдэд ямар сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг зөвхөн геологийн талаас нь биш тал бүрээс нь урьдчилан судалж нягталмаар байна.

-Ховд голын ойролцоо баяжуулах үйлдвэр байгуулна гэж байсан. Энэ талаар нутгийнхан ямар бодолтой байна. Тэр компанийнхан та нартай уулзаж ярилцсан уу?

-Цагаан булан багийнхан урьдчилсан хайгуул хийж байсан хүмүүстэй уулзаж, багийн хурал хийж шийдвэр гаргасан. Тэгэхэд тэр компанийн хүмүүс нь “Та нар эсэргүүцээд байвал хайгуулын манай зардлыг төлнө шүү” гэж хэлсэн байна лээ. Малчид ганц хөрөнгө болсон малаа өгөлтэй нь биш. Шүтэж дээдэлдэг, нутаг бэлчээр газ раа сүйтгүүлэхгүйн тулд урьдчилан сэргийлэх санаатай санал бодлоо ярьсан юм билээ. Одоогийн байдлаар толгойнд багтамгүй их л хөрөнгө зарцуулсан гэдэг юм билээ. Тэгэхээр үүнийг малчид бид юугаараа төлөх юм бэ.

-Мэндсайхан захиралтай “Мон тэх” компани энэ үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн. Монголын компани юм уу, гаднын хөрөнгө оруулалттай юм уу?

-Сайн мэдэхгүй байна. Нэг хэсэг Америкийн хөрөнгө оруулалттай гэсэн сураг гарч байсан. Гэтэл саяхан Японы ЭСЯ-ны нарийн бичгийн дарга гэх хүн ирээд явсан. “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дотуур байр, цэцэр лэгийг за саж өгнө гэсэн нь барьцаа ч юм билүү гэж бид хардаад байгаа.

-Танай сумын хувьд хайгуулын 20 орчим лиценз байдаг юм байна. Таны хувьд ашигт малтмалаа ашиг ласнаар сум орон нутаг чинь хөгжинө гэж бодож байна уу?

-Ер нь бол Халзан Бүргэ тэйг ашиглавал манай сум хөг жинө гэж яриад байдаг юм. Хөг жил гэдгийг хэдэн, байшин барьж өгснөөр би тодорхойлох гүй байна. Нөгөө талаар улс ад хэчнээн ашигтай ч бүхэл бүтэн 4-5 сум Ховд гол, Хар ус нуур, өч төчнөөн мал хүний амьдралыг хорлоод үүнээс ашиг олох нь ач холбогдолтой ч юм уу, үгүй юү гэдгийг бодолцох ёстой шүү.

О.Чулуун (Мянгад сумын Гахайт багийн иргэн)

-Манай энэ ууланд янгир өвөлждөг. Үнэг, хярс гээд бүх л төрлийн амьтад бий. Аав, ээж, өвөг дээдсээсээ энд нутаглаж байсан учраас бид юуны туханд хүрэлгүй онгичуулахгүй гэж ярилцаад байгаа. Гахайт, Цагаан булан гэдэг хоёр багийнхан уулзаад, байгаль хамгаалах хөдөлгөөн байгуулж, бэлчээр, нутаг усаа хамгаалъя гэж ярилцаад байгаа шүү. Энэ зун Халзан бүргэтэйд бороо ороогүй, тойрч орсон. Хур бороо нь тасраад өвс ургамал ч ургахаа больж байна.

“ЯПОНЫ ЭСЯ-НЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЬ ОЧИЖ БАЙГАА. ХАЛЗАН БҮРГЭТЭЙГ ҮЗҮҮЛЖ ХАРУУЛААРАЙ” ГЭСЭН

Мянгад сумын ИТХ-ын даргатай уулзлаа.

-Халзан Бүргэтэй ууланд үйл ажиллагаа явуулж бай гаа “Мон Тэк” компани, бо лон зам засаж байгаа туслан гүйцэтгэгч компани нь су мын захиргаанаас албан ёсны зөвшөөрөл аваагүй гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?

-Байгаль орчны нарийвчил сан үнэлгээ, ерөнхий төлөв лө гөө болон сум орон нутагтай хийсэн албан ёсны гэрээ одоо гоор байхгүй. Манай сумын Засаг дарга, засаг даргын орлогч болон Тамгын газрын дарга нар ийм компани Халзан Бүргэтэй ууланд үйл ажиллагаа явуулаад байгаа мэдээллийн дагуу есдүгээр сарын 8-ны өдөр газар дээр нь очсон. Малчдын өвөл жөө, хаваржааны газар зөвшөө рөл гүй үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт болон байгаль орчны төлөвлөгөө танилцуулж зөвшөөрөлгүйгээр зам засаад байгаа талаар очиж уулзсан. Тэнд ажилаж байгаа хүмүүс нь “Гэрээт ажил хийж байгаа. Ажлын гүйцэтгэл нь 80-90 хувьтай дуусаж байгаа тул эздийг нь ажлаа хүлээж авахаар ирэхээр ярилц. Бидэнд мэдэх юм байхгүй” гэж хэлсэн.

-Ямар ч зөвшөөрөлгүйгээр танай нутаг дэвсгэр дээр газар ухаж зам засаж байгаа тохиолдолд та бүхэн үйл ажиллагааг нь таслан зогсоож болдоггүй юм уу. Та бүхэнд энэ эрх нь байгаа шүү дээ.

-Ашигт малтмалын газ рын зөвш өөрөлтэй үйл ажил лагаа явуулж байгаа гэсэн. Бид сум орон нутгаас албан ёсоор зөвшөөрөл авах ёстойг хэлсэн.

-Одоо энэ компанийг яг ямар үйл ажиллагаа явуулж байгааг сумын удирдлага ер нь мэдэж байна уу?

-Газрын ховор металл хайж байгаа гэсэн. Гэтэл ураны хайгуул хийгээд байна гэсэн хардлага малчид дунд бий. Бид малчидтай л адилхан бо дол той байгаа. Өрөм тавиад гарсан зүйлийг битүү модон хайрцганд хийгээд л битүүмжлээд аваад явдаг. Дээж, олдоц авч байгаа гэж хэлдэг. Байгаль орчинд, хүн малд хор хөнөөлгүй, олдоц тогтоох гэж байгаа. Ариун цэврийн нүхнээс эхлээд бүгдийг нөхөн сэргээж хүлээлгэн өгнө гэж хэлсэн.

-Японы ЭСЯ-наас хүн ирээд танилцаад явсан гэ сэн. Ямар учиртай юм бэ?

-Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга гэдэг хүн ирээд явсан. Аймгаас утасдаад “Японы ЭСЯ-ны нарийн бичгийн дарга нь очиж байгаа. Халзан бүргэтэйг үзүүлж харулаад явуулаарай” гэсэн. Бид үзүүлж харуулаад явуулсан. Ашигт малтмалын газраас авсан албан ёсны мэдээллээр Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүргэтэй гэх газар одоогоор “Монголиан нэшнл риир ийрт корп” (АМГ-ын монголчилж бичсэн албан ёсны нэр) ашиглалтын хоёр, хайгуулын нэг лиценз эзэмшиж байгаа юм байна.

Ашиглалтын 012335, 006911 тоот хоёр лиценз нь Халзан бүргэтэй уулан дахь ховор металлын ордынх юм байна. Мөн дахин нэг хайгуулын лиценз нь Ар хүрэн уул гэх газарт байна. Ямартай ч баруун хяз гаар ашигт малтмалын ли ценз болон уул уурхайтай холбоотой асуудалд орон нутгийн зүгээс хараа хяналт хангалтгүй байна. Харин бэлчээр нутаг эрх ашиг нь хөндөгдөж магадгүй байдалд хүрсэн уугуул нутгийнхан, малчид л нутаг орондоо эзэн болж ийнхүү харж хамгаалж сууна.

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих