УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ УРЬЖЭЭ

12АН-ын шинэчлэлийн ажлын хэсгээс “Улс төрийн намын шинэчлэл, шийдэл” сэдвээр эрдэмтэн судлаачидтай хамтарсан хэлэлцүүлгийг өнөөдөр 14.00 цагт Сонгуулийн Ерөнхий хорооны дугуй зааланд зохион байгуулна.

Уг хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдэх шийдлүүд, улс төрийн намын тухай  хуулийн төсөл, нээлтэй ил тод байдал, гишүүнчлэл гэх мэт өргөн хүрээний сэдвүүдээр хэлэлцэх аж. Мөн уг хэлэлцүүлэгт  улс төрийн намуудын төлөөллийг нээлттэй оролцохыг урьсан байна.

П.УНДРАМ
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих