Нэр сольж нервтүүлэхээ больё

cee2b43b7dceab5great

Сүхбаатарын талбайн нэрийг жанжин Чингисийн талбай болгох НИТХ-ын тогтоол 2013 онд гарч, түүнээс хойш албан мэдээ, мэдээллүүдэд “Чингисийн талбай” гэх нэрийг ашиглаж байсан.

Тухайн үед, Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар энэ шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсанаар анхан шатны шүүхэд ялсан байдаг. Харин өнөөдөр болсон шүүх хурлаар Улаанбаатар хотын төв цэгийг Д.Сүхбаатарын талбай хэмээн буцаан нэрлэх шийдвэр, давж заалдах боломжгүйгээр гарчээ. Одоогоор нэршлийг буцаах тогтоол хараахан гараагүй байна.

Энэ талаарх мэдээлэл цахим ертөнцөд ид яригдаж байна. Жиргээчид улс төрийн хоёр том нам засгийн эрхэнд гарах бүртээ талбайнхаа нэрийг солих юм биш байгаадаа гэх хорон үгсийг ч унагаад амжив.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих