Тамирчид медалиа хаздагийн учир

000Олимпийн наадам төдийгүй бүх уралдаан тэмцээнээс авсан медалиа тамирчид хазаж байгаагаар гэрэл зургаа авхуулсан байдаг.

 Ийм уламжлал бий болсон шалтгаан нь эрт цагт хүмүүс алтан зоосыг хазаж байж хуурамч үгүйг нь шалгадаг байснаас үүдэлтэй гэнэ. Тэр үед хэрвээ зоосон дээр шүдний ор гарч байвал жинхэнэ алт гэж үздэг байж.

Үнэхээр металлуудын хатуулаг чанарыг хэмжихэд алт нь хүний шүднээс зөөлөн байдаг гэнэ. Харин мөнгө зэрэг бусад металлууд шүднээс илүү хатуу байдаг.

Гэвч Олимпийн медалийг 1912 оны Стокгольмийн наадмаас эхлэн цэвэр алтаар хийхээ больжээ. Тиймээс өнөөдрийн тамирчдын медалиа хаздаг үзүүлбэр нь цэвэр билэгдлийн агуулгатай юм.

Өнөөдрийн Рио 2016 наадмын алтан медаль нэг бүр нь $587-ын өртөгтэй, бүтэц найрлагад нь дөнгөж 1.2 хувийн алт орсон байдаг гэнэ.

Энэ наадмын бүх медалийн материалд толь, рентген төхөөрөмж зэргээс ялгаж авсан мөнгийг ихээр ашигласан буюу өөрөөр хэлбэл дахин боловсруулсан түүхий эдийг оруулсан гэж Олимпийг зохион байгуулагчид мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider


URL:

Сэтгэгдэл бичих