Зэрлэг ургамал устгах ажил үргэлжилж байна
Ногоон байгууламжийн ажлыг агротехнологийн дагуу үе шаттайгаар жилийн дөрвөн улирлын турш хийдэг онцлогтой.
Энэ цаг үед бут сөөг хэлбэржүүлэх, хог ургамал түүх зэрэг ажлууд өрнөдөг бөгөөд 8 сарын 15-ны өдөр Баруун, Зүүн салбарын ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн инженер, цэцэрлэгчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Тасганы овоо, Олимпийн гудамж, Доржийн гудамжуудад бут сөөг хэлбэржүүлэлт, зэрлэг ургамлын устгал, түүвэр хогийн цэвэрлэгээ хийж, хоёр рейсээр найман тонн хогийн ургамал тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв. Мөн ногоон байгууламжийн усалгаанд өдрийн цагаар гурван машин, шөнийн цагаар долоон машин ажиллаж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
URL: