Хүннү гүрэн байгуулагдсны 2225 жилд долларын ханш 2225 төгрөгт хүрлээ

эрдэнэбат1_cropped_bigТөв Азид нүүдэлчдийн анхын эзэнт гүрнийг байгуулсан хүннү нарыг олон улс булаацалддаг. Казак киргизүүд өөрсдийн өвгөө гэдэг бол монголчууд төрт ёсны тооллоо Хүннү гүрэн байгуулагдсан цагаас эхлэн тоолдог болсон. Энэ жилийн наадамаар Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жил гэж зарлаж байсныг уншигчид санаж байгаа байх… Тэгвэл энэ түүхт жилд долларын ханш 2225 төгрөгт хүрлээ. Энэхүү сайхан билэгшээлтэй билэг дэмбэрэлтэй үйл явдлын талаар улстөрийн хүрээнд яригдахгүй байгаа нь АН-ын Портуун гэх гишүүд байхгүйгээс болж байна. Мөн “худлаа  ярьж байгаа юм биш, доллар 1000 төгрөгөөс бууна” гэж цээжээ дэлдэн ханхалзаж байсан Д.Эрдэнэбат ч таг дуугай сууна.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих