Усанд живэх нь “дежурын мэдээ” болоо юу
Гуравхан сая хүн амтай улсын иргэний хувьд эмзэглэл байна.Сүүлийн үед цаг бусаар авто осол, ус үерт амиа алдах иргэдийн тухай мэдээ түгшүүр төрүүлэхээр болж иржээ. Осолдсон, живсан хойно нь замын цаглдаагийнхантай онцгойгийнхон ханьсан очдог. Нэг бол хэн нэгнийг аварч эмнэлэг баруудуулсан тухай мэдээлдэг. Ихэнх тохиолодолд цогцосыг нь хайсан олсон байдаг. Зуны дэлгэрт бараг 3 саяулаа хотоос дайжаад гол ус, хөдөө салхинд гарчихдаг уламжлалт энэ “сезон”-оор урьдчилан сэргийлэх ажил, мэдээлэл сэрэмжлүүлэг явуулна гэж байхгүй юм. Жил бүрийн зун ослын хар мэдээ жишигг болох дөхлөө.
Усанд өдөрт хоёроос гурван хүн живэх урсах бол “дежурын мэдээ” болоод байхадхөдөө хотгүй гардаг гэдэг 30-д телевизээр анхааруулга мэдээ сэрэмжлүүлэг явдаггүй.
Архи дарсаа хэтрүүлж, хань халуун бүл, анд нөхдөө амь нас эрүүл мэндээр нь эрсдэлд оруулж байгаа нүд хальтирмаар хэргийн газраас хирт хиймээр мэдээг хэнэггүй иргэдийн зүүдэнд нь ортол цацмаар. Төв, сум суурин газарт гол ус хөдөөрүү салдаг салаа замын уулзвар бүр дээр самбар зоож яаруу аялагч нарт: ус гол,хурд, архи гэсэн гурван аюулыг сануулсан сэрэмжлүүлэг тавьчихад бас л төсвийн тодотголхийх хэрэгтэй болдог байхдаа.
Төр солигдож дээр дооргүй үүрэг гүйцэтгэгч нар нь үлдэж үймэрч, шинэ дарга нар нь найр дэврээн явах зайд хэдэн иргэд нь усанд амиа алдах нь уламжлалт мэдээ боллоо.
… Г /эр.16н/, А /эр.15н/ нар гэрээсээ гараад олдохгүй байсныг тус сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг “Монгол жонли” ХХК-ийн уурхайн зүүн талын тогтмол усанд живж нас баржээ. Хоёр хүүгийн цогцсыг гаргаж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна…
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р багийн Дэлгэрмөрөн голын тэрэгтийн хясаа гэдэг газар голын арал дээр Мөрөн сумын 13-р хороонд суух Б /эр.33н/ нь усанд живж нас барсан хэргийг шалгаж байна….
Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны нэг хүүхэд байжээ…
… Тамирын голыг автомашинаар туулж байсан иргэд усанд осолдсон харам салтай хэрэг өчигдөр гарчээ….
“УАЗ-469” автомашинтай таван хүн усанд осолдож, УБ хот ЧД-12. хороонд суух А /эр.49н/ нь живсэн бөгөөд одоог хүртэл олдоогүй байна” гэсэн мэдээллийг шалгаж байгаа бөгөөд осолдсон иргэнийг цогцсыг олохоор аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж байна…
Энэ бүхэн бол сүлийн ганцхан 7 хоногт сайт хэвлэлд өглөө бүр харагдсан мэдээнүүд. Он гарсаар нийт 93 иргэн усанд эндэж амь насаа алдсэн мэдээ байна. Өвөл голд живэхгүй болохоор ихэнх нь энэ зуны гурван сард амиа алдсан гэж болохоор. Ард нь төдий тооны гэр бүл өнчрөл хагацал үзсэн байгаа. Өглөө босоод хэн гэж тамирчин Рио-д үзээд, юу болов гэсэн догдлол, бас хэдэн хүн минь усанд нэг бол осол аваарт явчихав гэсэн хар дарсан бодол төрөх боллоо. Монголын минь найр наадам хавтгайрах нь энэ зунаар дуусчихгүй. Дараа жил төрийнхөн гол усны аюулын тэмдэглэгээ анхааруулга, сэрэмжлүүлэгийг төсөв, төлөвлөгөөтэй нь суулгаж хэнэггүй нь дэндсэн иргэддээ “үхлийг” тойроход нь тусалмаар.
URL: