Байрны эрэлт буурчээ
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 оны долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4808 орон сууцны үнийг хамруулсан болно. 2016 оны долдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар тус тус буурчээ. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлжээ.
Тус судалгаагаар өнгөрсөн 7-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 7-р сарын үр дүнтэй харьцуулахад 9.7 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 14.9 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсаныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.5 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.0 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс хасах долоон хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн | Шинэ о/с | Хуучин о/с | |
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ | 1.5% | 14.9% | -7.0% |
Өмнөх сартай харьцуулахад | -0.8% | -0.5% | -1.2% |
Оны эхэнтэй харьцуулахад | -3.8% | -3.5% | -5.6% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -9.7% | -8.0% | -12.6% |
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Жишээ: БЗД-ийн “Монгол” хотхоны байрны нэг метр квадрат нь 2015 онд нэг сая 771 мянган төгрөг байсан бол өдгөө нэг сая 625 мянган төгрөг болж буурчээ. Ийнхүү орон сууцны үнэ бага, багаар буурч байгааг “Тэнхлэг зууч”-аас мэдээлэв. Орон сууны үнэ буурсан нь эрэлт багассантай холбоотой юм байна. Хэдийгээр Засгийн газаар ипотекийн ззээлийг зогсоогоогүй ч арилжааны банкууд олгох нь удааширсан талаар иргэд мэдээлж байна. Зах зээлд борлуулагдахгүй, “эзэнгүй” байрууд 30 гаруй мянгаар тоологдож байна.
URL: