Д.Отгондалай медаль аваад байрны лизингээ төлнө гэж төлөвлөжээ
Гэхдээ эхний төлөвлөгөө нь улс эх орныхоо нэрийг гаргах байсан нь мэдээж. Харин амьдрлын төлөө зүтгэж яваа эр хүний хувьд давхар бодолтой байсан биз. Гэтэл Олимпод медаль авсан тамирчдад өгөх мөнгө улсын төсөвд байхгүй болсон. Одоо төсвийн тодотголоор энэ мөнгийг суулгах санаатай аж. Харин үүнийг хүлээвэл их удах нь ойлгомжтой болсон. Гэхдээ цаана нь ивээн тэтгэгчдийн шагналууд хүлээж байгаа. “Макс”-ын Ганбаатар алтан медальтанд 111 сая төгрөг амласан. Дээр нь нутгаас нь Монголын хамгийн чинээлэг улстөрчид энэ жил УИХ-д сонгогдлоо. Тэдний хувьд нэг хүний байрны зээлийг шийдэх нь алга урвуулахын төдий л зүйл юм.
НУУЦ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АМЖИЛТ ХҮСЬЕ. ХҮН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ АМЬДРАХААС САЙХАН ЗҮЙЛ ЮУ БАЙХАВ.ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ. ХӨЛС УРСГАЖ ОЛСОН МӨНГӨ ЗҮГЭЭР ОРЖ ИРСЭН МӨНГӨ ХОЁРЫН ЯЛГАА НЬ ЭХНИЙХ НЬ АМТТАЙ.