Рио 2016: Олимпын аварга нас барсан найздаа хүндэтгэл үзүүлжээ

4492Чехийн шинэ олимпийн аварга Лукас Крпалеч шагналын тавцанд зогсож, медалиа гардан авахдаа өнгөрсөн жил бурхан болсон талийгаач найзынхаа зургийг барьж, хүндэтгэл үзүүлжээ. ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт чех эрийн найз Александр Журеча өнгөрсөн оны  есдүгээр сарын 25-нд 24 насандаа өөд болсон юм. Талийгаач 90 кг-д барилддаг байсан бөгөөд дэлхийн цуврал тэмцээнээс гурван хүрэл медаль хүртэж байв.

Талийгаач Италид амарч байхдаа Гарда нуур руу үсэрч байгаад харамсалтайгаар амиа алдсан. Түүний цогцсыг аврах байгууллагынхан үүрийн дөрвөн цагт 80 орчим метрийн гүнээс олсон юм. Үхлийн шалтгаан нь нуур сэлж, шумбахад хангалттай цэвэр байгаагүй гэсэн дүгнэлт гарсан билээ.

Тэгвэл нэг үеийн хоёр жүдоч найзууд хэзээ ч бие биенээ мартахгүй гэдгийг Лукас сануулж, төрийнхөө дууллыг эгшиглэх үеэр найзыгаа дурссан юм.

Сонирхуулахад, Лукас Чехийн шигшээ багийн тугчаар энэ олимпод оролцоод алтан медаль хүртлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих