Цагаан будааг гэмтээдэг 750 орчим зүйлийн хортон шавьж бий

Манай улс дотоодийн хэрэглээний цагаан будааг 100 хувь импортоор авдаг. Гэтэл импортоор оруулсан цагаан будаанаас элдэв шавьж ирлэх үзэгдэл гарах болсон.

Тиймээс импортын цагаан будааг улсын хилээр нэвтрүүлэхэд ямар шаардлага тавих болон иргэдэд дээрх бүтээгдэхүүний чанар аюулгүйн байдлын талаар анхааруулга хүргэж байна.

Тухайн цагаан будаа нь ургамлын халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай, экспортлогч улсын баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй бичиг баримтын болон анхан шатны хорио цээрийн үзлэг шалгалтаар зөрчил илрээгүй бол импортын цагаан будааг стандартын дагуу сорилын дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулан манай улсын хилээр нэвтрүүлдэг байна.

Гэсэн ч чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн орж ирсээр байгаа. Дээрх бүтээгдэхүүнийг гэмтээдэг манай улсад тэмдэглэгдсэн 750 орчим зүйлийн хортон шавж, 240 орчим зүйлийн хог ургамал, 200 гаруй зүйлийн ургамлын өвчин, 60 гаруй зүйл мэрэгч амьтан байдаг ажээ. Үүний дотроос гол хөнөөлтэй 28 зүйлийн өвчин, дөрвөн зүйлийн хөнөөлт мэрэгч, 350 гаруй зүйл хортон шавж, 50 гаруй зүйл хог ургамал байдаг байна.

Буудайн гурил, цагаан будааг улсын хилээр нэвтрүүлэх ба тээвэрлэхэд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, таатай нөхцөлийг хангасан, халуун, хүйтний хэмийг тохируулах боломжтой байхаар тоноглогдсон байх шаардлагатай байдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих