ОХУ-Украины байдал хурцдаж эхэллээ

527-1470965481ukraine-pro-russia-east-21april2014МОСКВА. /NHK/. ОХУ Крым дэх үймээн дэгдээгч, хорлон сүйтгэгчдийг баривчилж эхэлснээр тус улс болон Украины байдал улам бүр хурцдаж байна.

“Крымийн дэд бүтцийг санаатайгаар хорлон сүйтгэх гэж байсан этгээдүүдийг баривчилсан бөгөөд энэ ажиллагааны үеэр нэг цэрэг, Холбооны аюулгүй байдлын албаны нэг ажилтан амиа алдсан” гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба лхагва гарагт мэдэгдсэн билээ.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Засгийн газрын гишүүд болон цэрэг, аюулаас хамгаалах хүчний удирдлагуудтай уулзалт хийж, Крымийн аюулгүй байдлын чангатгах арга хэмжээ авах зарлиг буулгажээ.
Мөн өдөр Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Крымтэй залгаа хил болон Украины зүүн нутаг дахь цэргүүд, аюулаас хамгаалах хүчнийхнийг байлдааны бэлэн байдалд байлгахыг зарлигдсан байна. Мөн тэрбээр Өрнөдийн орнуудын удирдагчдад нөхцөл байдлын талаар танилцуулах хүсэлтэй байгаагаа онцлоод, энэ хямралаас зайлсхийхийн тулд Путинтэй уулзалт хийх арга замыг хайна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих