60 гарсан ч зайгаа тавихгүй “гарууд”
Монголын урлагийн тогоонд чанагдаж, чанаж явсан улс цөөнгүй. Харин тэдний дундаас Монголд толгой цохидог охидын гурвал хамтлаг олон. Тэдгээрийн араас гарч ирсэн шинэхэн хамтлагууд бут цохигдон дампуурч дуусдагсан. Киви, Гурван охин, Sweetymotion хамтлагийнхан одоо 30 гарсан сайхан бүсгүйчүүд. Энэ эрчээрээ урагшилах бол 60 гарсан ч зайгаа тавих шинжгүй шүү. Шинэхэн гарч ирсэн охидын хамтлаг халуухан, секси ч гэсэн эгч нарыгаа яаж гүйцхэвдээ. Сайн бэлтгэгдэж байж гарч ирэхгүй бол 30 гарсан эгч нардаа бут цохигдоод салхинд хийсэн алга болох вий дээ.
Анх 2004 дуучин Б.Дашдондогийн “Nature sound” дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд “Хонгор минь” дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, “Киви” хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй. Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан юм. Хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, “өнгө, өнгийн” бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг. Гэвч гуравдагч гишүүд нь байнга солигдсоор ирсэн. Харин хамгийн тогтвортой гишүүнээр Аги тодроод байх шиг.
SweetYmotion нь Болороо, Сарнай, Сүндэрээ гурваас бүрэлдсэн Монголын охидын поп/R&B хамтлаг бөгөөд хуучин гишүүн Солонгоогийн хамт Emotion нэрээрээ ард түмэндээ танил болсон юм. SweetYmotion-ий охидын үерхэл, нөхөрлөл Хөгжим Бүжгийн Коллежид анх элсэн орсон үеэс буюу 7 настайгаас нь эхэлсэн байна. Сарнай, Болороо хоёр төгөлдөр хуур, Сүндэрээ хийл хөгжимд тус тус шамдан суралцаж байсан ба бага наснаасаа сонсож өссөн Америкийн алдарт рок, поп одуудын адил алдартай дуучид болохыг үргэлж мөрөөддөг байжээ. Хичээлийнхээ дараа, мөн амралтын өдрүүдээр цуглан дуулах, орчин үеийн гадаадын хамтлаг дуучидын шинэ дуу хөгжим, хөгжмийн ертөнц дэх шинэ сонин, мэдээ мэдээллүүдийг сонирхон судлах нь тэдний хийх дуртай зүйлс байв. “Энэ бол бидний нөхөрлөлийн “алтан үе” бөгөөд хамтлагийн маань эх үүсвэр байсан” гэж тэд дурсан ярьдаг.
Тус хамтлаг 2000 оны 12 дугаар сарын 14-нд байгуулагджээ. Анх Уянга, Соло, Ану гэсэн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тэд ХБК-ийн нэг ангийн сайн найзууд байж. Харин одоо хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ба Уянга хамтлагаас гаран Анхмаа хамтлагт гишүүнээр орсон. Долдугаар ангидаа тэд “Moon” буюу “Сар” хамтлагыг байгуулж “Ирээдүйн одод” өсвөрийн дуу дуулаачдын уралдааан болон Англи дуу дуулаачдын улсын уралдаанаас тус тус тэргүүн байр эзэлж байсан. Үүндээ тэд урамшин “Гурван охин” нэртэйгээр хамтлагынхаа нэрийг өөрчилж рок попын ертөнцөд хөл тавьсан юм. Анх тэднийг урлагын замд хөтлөн оруулсан хүн бол “Сүнс” хамтлагын ахлагч Лхагвасүрэн. Лхагваа ахгүйгээр бид өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж тэд ярих дуртай. МАСОХ-ны сүлд дуу болох “Оюутан нас аялгуу”-г МУГЖ Ариунаа болон “Сүнс” хамтлагынхантай хамтран дуулсан. Мөн тэднийг Дуучин Алтаа, Ариунаа, Сүнс хамтлаг, Ice top, Dijital зэрэг хамтлаг уран бүтээлчидтэй олон сайхан дуу дуулсаныг нь бид мэднэ.
Х.ЭНАЯА
PHOTONEWS.MN
URL: