Н.ЭНХБАЯРЫНХАН БА ГУРАВДАГЧИД
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Нэг дэх, хоёр дахь гэх тодотголыг Н.Энхбаяраас өмнөх Ерөнхийлөгчид огт хэрэглэдэггүй байлаа. Анхных гэх утгаараа П.Очирбат гуайд хааяа ингэж хүндэтгэл үзүүлдэг бол Н.Багабанди гуайг экс Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асан хэмээн тодотгосоор ирсэн. Харин Н.Энхбаяр хувийн болон хувьсгалын, гадаад дотоодын бүх арга хэмжээнд “гурав дахь ерөнхийлөгч” гэсэн тодотголыг захиж, зааварлаж оруулсаар одоо бараг хэвшил болчихлоо.
Монголчууд бидний хувьд бол түүнийг экс Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асан гэдгээр нь мэднэ л дээ. Харин гадаад ертөнцөд, зарим нэгэнд “гу рав дахь ерөнхийлөгч” гэсэн энэ томьёолол Монгол Улсын Ерөнхийлөгч гэ дэгтэй адил сонсогддог, бас тэгж хү – лээж авахад хүргэдэг юм билээ. Арга ч үгүй биз. Монгол Улсын хэд дэх Ерөнхий – лөгч хэн гэдэг хүн байдгийг ертөнцийн хүн бүхэн мэдэх албагүй. Африк тивд орших Эритрей улсын Ерөнхийлөгч хэн бэ? Үүнд тоотой хэдхэн хүн хариулж чадна.
Харин олонхид нь энэ улсын Ерөнхийлөгч хэн байх, хэд дэх нь тийм ч чухал биш, мэдэхгүй ч байж болно. Үүнтэй адилхан “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр” гэх нь угтаа бол Ерөнхийлөгч л гэж ойлгогдохоос биш “гурав дахь” гэдэг нь асан, эсвэл экс-ийг төлөөлөхгүй шүү дээ.
Уг нь Африк тив Азийн дараа хоёрт ордог хамгийн том тив. Эритрей гэх энэ улс хүн амынхаа тоогоор Монголынхоос нэг дахин их, таван сая гаруй хүн амтай. Улаан тэнгисийн эрэгт оршдог стратегийн чухал байршил болон байгалийн баялгаараа XIX зууны эхнээс л Европын хүчирхэг орнуудын ноёрхлоо тогтоох өрсөлдөөний гол төв байсан.
Одоо бас байршил, баялаг нь дэлхийн стратегийн төв болсоор байдаг аж. 1869 онд Суэцийн сувгийг анх нээснээс хойш зуу гаруй жил их гүрнүүдийн өрсөлдөөн, тоглоом дунд байсаар 1993 онд тусгаар тогтнолоо олсон юм билээ. Одоо Исайас Афеверки гэдэг хүн Ерөнхийлөгч нь.
Харин тэд дэх гэсэн тодотголгүй юм билээ. Харин өнөөдөр Монгол Улс дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгоод хоёр дахь шинэ жилээ угтах гэж байна. Гэтэл “гурав дахь” нь уугуул намыхнаа талцуулан бужигнуулж, Монголын гурав дахь хүчин байгуулахаа мэдэгдээд байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь гэж андуу, эндүү ойлгох вий дээ, гаднынхан. Уугуул нэрээ сэргээсэн Ардын намынхан “хувьсгалт” нэрийг дахин хэрэглэх, сэргээх, МАХН гэх товчлолыг ашиглахыг хуульчлан хориглосон хэмээн мэдэгдсээр л байгаа.
Гэтэл 2008 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын товчлол МАХН. Ялгаа нь МА(Х)Н гэж Х үсгээ тусгай “хамгаалалт”-д бичнэ. Үүн шиг “Монгол Улсын Ерөнхийлөгч” гэх энэ томьёоллыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хэрэглэж буйг хуульчлан зохицуулахгүй бол “жинхэнэ” Ерөнхийлөгчийн нэр хүндэд ч халгаатай байж мэдэх юм. Н.Энхбаяр өмнөх хоёр Ерөнхийлөгч шигээ асан, экс-ээр овоглохыг хүсээгүй нь улс төрийн алсын хараа биш гэж үү. Түүний халааг цагаас нь өмнө “булаасан”. Тиймээс Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл гурав дахь Ерөнхийлөгчийнхөө “үүрэг”- ийг биелүүлсээр байгааг “экс, асан”-гаас татгалзсанаас нь ойлгож болохоор байна.
“ГУРАВ ДАХЬ”-ААР УДИРДУУЛАХ ГУРАВДАГЧИД
Сүүлийн хоёр сарын турш улс төрд өрнөсөн үйл явц Ардын намыг ч, Ард – чилсан намыг ч нэлээд бужигнууллаа. Ардчилсан намд үүссэн АХХ-г Монголын улс төрд доргио үүсгэж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байсан. Тэд “дуу – тай тэнгэр хургүй” гэгчээр зөвшилцөөд, хуйвалдаад нам дарагдлаа.
Харин Ар – дын намын гээсэн “хувьсгалт” нэрийн төлөөх тэмцэл улс төрд сонирхолтой, өрсөлдөөнтэй, ээдрээтэй тоглолтыг үзүүлж мэдэхээр байна. Хувьсгалд хайртайгаа зарлаж, үнэнч үлдэхээ мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ардын намаас хөөжээ.
“Монгол Ардын намын харьыяалалгүй болохоо удаа дараа мэдэгдэж байгаатай нь холбогдуулан Нийслэлийн Хяналтын хорооны дүгнэлт болон Монгол Ардын намын дүрмийн 6.1 дэх заалтыг үндэслэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцлоо” гэж албаны эх сурвалжид тэмдэглэжээ. Үүнээс үзвэл Ардын нам УИХ дахь 46 гишүүнийхээ нэгийг эгнээнээсээ хаслаа.
Харин Ц.Шинэбаяр одоо нэр дэвшсэн намаасаа хасагдсан тул УИХ-ын гишүүний статус нь хэвээр хадгалагдан үлдэх үү. УИХ дахь Ардын намын бүлэг 46 гишүүнтэй юү, 45 уу. Хэрэв Ц.Шинэбаяр Ардын намын гишүүн биш болсон бол УИХ дахь “МАХН”-ын төлөөлөл үү, эсвэл хэн бэ гээд олон асуулт хариулт нэхэх нь. Одоогоор “хувьсгалт”-ынханд байр сууриа хатуу хамгаалж, улс төрд болон хууль эрх зүйн орчинд хүлээн зөвшөөрөгдөх нийгмийн дэмжлэг ч тун бага. “Хувьсгалт-“ынхны өмнө туг нь болж дэрвэж яваа Ц.Шинэбаяр ганц гайгүй албан тушаалтай нь.
Гэхдээ тэр Н.Энхбаярын дэргэд улстөрч биш. Эрх мэдэлд хүргэсэн Ардын нам ч үгүй, УИХ-ын гишүүн эсэх нь ч эргэлзээтэй байдалд орчихсон.
Тиймээс гурав дахь хүчин хэмээн нэрлээд байгаа улс төрөө хийхийн тулд “Гурав дахь”-д туг далбаа, бүрээ бөмбөрийн үүргийг албан ёсоор ногдуулж магадгүй гэсэн яриа бий. Гэвч 2012 он хүртэл орон зайгаа бий болгож хүлээн зөвшөөрөгдөх хугацаа бараг үлдсэнгүй.
Өнөөдрийн улс төрд Ардын намын ч, Ардчилсан намын ч нэр хүнд хамтдаа уначихаад байгаа нь судалгааны дүн – гүүдээс тодорхой болсон. Энэ тохиолдолд МАН, АН-ын өмнө нь гишгэж, тэднийг араасаа дагуулах л гурав дахь нам, гурав дахь хүчин улс төрд хэрэгтэй. Гэтэл 150 мянган гишүүнтэй гэгддэг, Монгол орны өнцөг булан бүрт суурьтай Ардын намаас хувьсгалчдыг нь хувааж, цуглуулаад ч ийм боломж “Хувьсгалт”-ынханд бараг алга. Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч тэднийг дэмжигчдийн тоо 5000-д хүрч чадсангүй. Харин гурав дахь хүчин хэмээн өөрсдийгөө нэрлэн, орон зайгаа бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрүүлж чадаагүй “бусад” гэх тодотголтой намуудыг эгнээндээ багтааж чадвал хөл дээрээ зогсох боломж бий. Н.Энхбаярын “Хувьсгалт” намаа аврах тэмцлийг хамгийн их дэмжиж буй хүмүүсийг харахад үүний цаана Н.Энхбаярын алсын хараа гуравдагч хүчнийг тоочиглосон байх магадлалтай.
Түүнтэй дуу хоолойгоо нийлүүлсэн С.Молор-Эрдэнэ нь Ногоон намын дүүргийн дарга, Нинж нь МоАХны идэвхтэй гишүүн, Л.Цог нь АН, БНН, ИЗН-ын гишүүн, Н.Дашзэвэг нь иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл. Тиймээс тэдний ард МАХН-ыг хамгаалж, аварч үлдэх биш, харин энэ намын нэр хүнд, фонд түшиглэн гуравдагч хүчний орон зайг олж авах тактик нуугдсаныг үгүйсгэх аргагүй. Ер нь Монголд хэдэн талын оролцоотой, өргөн хүрээний фронтод түшиглэсний үндсэн дээр том улс төр явагддаг.
Н.Энхбаяр энэ зарчмыг үндэслэгчийн хувьд ганц Ц.Шинэбаяр, жигүүрийнхэнд түшиглэн уугуул намтайгаа тэрсэлдсэн “том” улс төрийг эхлүүлэх хүн биш. Тиймээс цаашид өрнөх улс төрд тэрбээр гуравдагчдыг манлайлан туг далбаа болон гарч ирвэл гайхах хэрэггүй. Уг нь Монголын улс төр дэх хамгийн зөв байр суурьтай, ард түмнээс итгэл, хариуцлага, дэмжлэг хүлээх боломжтой гурав дахь нь Ногоон нам байх магадлал өндөр байсан. Гэвч тэд ИЗН гэх парламент дахь ганц хүний төлөөллөөр улс төрд тодорхойлогддог, байр суурь, үзэл бодол нь тодорхой бус намд нэгдсэнээр энэ орон зайгаа алдаад буй.
Энэ тохиолдолд улс төрд идэвхгүй үйл ажиллагаа явуулдаг ч Монголын улс төрийн намуудын тоог 18-д хүргээд байгаа бусад намуудад боломж олгож мэднэ. Гэхдээ тэд хүчтэй байх ёстой. Дэлхийн ардчиллын бэлгэ тэмдэг болсон АНУ улс төрийн 21 намтай.
Гэхдээ 1860-аад оноос хойш Ардчилсан ба Бүгд найрамдах гэх хоёр нам нь өнөөдрийг хүртэл улс төрд нөлөөгөө хадгалсаар, сонгуульд ээлжлэн ялалт байгуулж ирсэн.
Тэд намынхаа лидерийг зөв сонгож, тэднээрээ улс төрийн фоноо болгож өндөр итгэл, хариуцлага хүлээлгэснээр ийм амжилтад хүрч байжээ. Харин манай “бусад” намууд ард түмнийг дагуулах нэр бүхий лидергүй. Тэдэнд лидер хэрэгтэй. Харин тэр лидер нь Н.Энхбаяр байж чадах уу.
URL: