Саатуулах байранд хоригдож байсан 20 настай залуу амиа алджээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 90 жилийн ойгоор 20 настай Б гэх залуу урьдчилан саатуулах байранд амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Бугат тосгоны баяр наадмын арга хэмжээ болох үеэр Б гэгч архидан согтуурч, гэрийнхэндээ агсам тавьсан учир аав нь түүнийг цагдаагийн байгууллага дуудан баривчлуулсан байна.
Ингээд түүнийг саатуулах байранд авчирч хийсэн бөгөөд үүний дараа тэрээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн шилийг мулталж аван, гэдсээ хүүлсэн байхыг цагдаагийн албан хаагчид харж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ. Түүнийг тухайн өдөр ГССҮТ-д хүргэж яаралтай хагалгаа хийсэн ч хоёр хоногийн дараа иргэн Б нас баржээ.
URL: