Риогийн Олимпийн тэмцээн болж байгаа бассейны ус гэнэт ногоон өнгөтэй болжээ
Бразилийн гол ус, далайн эргийн бохирдол, хог хаягдал маш их асуудал дагуулдаг ч Олимпийн наадмын тэмцээн болох бассейны усанд нөлөөлнө гэж хэн ч төсөөлөөгүй байх.
Тэгвэл өчигдөр орой эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн тэмцээн болж байсан бассейны ус гэнэт гүн ногоон өнгөтэй болон хувирчээ.
Something unfortunate has happened to the Olympic diving venue: http://deadsp.in/tunjrZt
Ер нь Риогийн бассейнуудын ус тун бохир байгааг зарим тамирчид ярьж байгаа. Тухайлбал нэгэн тамирчин сэлж байхад хажуугийн өрсөлдөгч нь харагдахгүй байгаа тухай хэвлэлд ярьсан байна.
Энэ үзэгдлийг одоогоор хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Олимпийг зохион байгуулагчдаас асуухад “өглөө зүгээр байсан” гэхээс өөр хариулт өгөөгүй гэнэ.
Зарим мэргэжилтнүүд усанд байх ёстой хлормин багадсанаас замаг цэцэглэсэн байх гэж үзэж байна.
Энэ нь ч ортой байх магадлалтай. Учир нь Риогийн бассейнуудын усны хэм ердийн байх ёстойгоос 5-10 хэм халуун байгаа гэнэ. Ус халуун байх нь замаг үржих таатай нөхцөл болдог аж.
BBC Sports-ын эх сурвалжийн мэдээлснээр Олон Улсын Олимпийн Хороо удахгүй энэхүү нууцлаг ногоон усны талаар мэдээлэл хийнэ гэжээ.
Эх сурвалж: People.com
URL: